Загрузка страницы

4. 10 МИНУТ КАРДИО

КАРДИО КАРДИО💨
Кардио гэдэг нь “cardiovascular” буюу зүрх судасны систем гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл дасгал хийх явцад зүрх судасны үйл ажиллагаа хамгийн идэвхтэй сайн явагдаж байгааг хэлнэ.
Яагаад кардио дасгалууд хийх ёстой байдаг бол? Танд кардио дасгалууд хийхийн ач тус:
🔆Кардио жингээ хаяхад тань тусална
Кардио дасгал калор хамгийн ихээр шатааж өгдөг.
🔆Чиний зүрх бол булчин
Зүрх бол дасгал шаарддаг булчин эрхтэн гэдгийг та мэдэх үү? Та зүрхээ 6 цилиндр хөдөлгүүртэй мотор гэж төсөөлөөд үзэхэд, эдгээр 6 нь бүгд таны төлөө л ажилладаг. 20 жилийн дараагаас та мотороо өөрөө залж, жолоодох хэрэг гарах бөгөөд эдгээрийн 2-т нь шатахуун хийх хэрэгтэй болно. Тиймээс та 2 хөдөлгүүрээ удаан жолоодохын тулд юу хийх хэрэгтэйгээ бодоод үзээрэй.
🔆Цусны эргэлтийн систем хүчтэй явагдсанаар шим тэжээл авахад тусална
Кардио хийхэд, таны биеийн эсүүд хэрэгцээт шим тэжээл болон хүчилтөрөгчийг авдаг хэмээн дурьдсан. Эдгээр хэрэгцээг хангахын тулд, дасгалын явцад, амьсгалыг зөв хуваарилах, зүрхний цусан хангамжийг эрчимжүүлэх дасгалуудыг сонгон хийх.
🔆Кардио таны стрессийг бууруулна
Стрессийг бууруулдаг гэхээр танд илүү таалагдаж байгаа биз. Хүний зүрхний цохилт дунджаар 80-90 удаа лугшдаг. Харин тамирчид гүйх үед тэдний зүрхний лугшилт 60-70 байдаг. Хэрвээ байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь таны зүрхний хэмнэлийг хэвийн хэмжээтэй байлгахаас гадна, бага стресстүүлдэг.
🔆Кардио нь тархийг залуу байлгана
Фитнесээр хичээллэдэг хүмүүсийн тархи нь зүрхтэйгээ хэрхэн холбоотой байдаг талаарх судалгаа байдаг. Үүний үр дүнд сул дорой, гутрангуй, мартамхай хүмүүсийн тархинд хүчилтөрөгч, хэрэгцээт шим тэжээл нь гүйцэд очдоггүй байна. өрөөр хэлбэл, тэдний зүрхний хэмнэл маш сул цохилдогтой холбоотой байна. Үүнээс үүдэж, маш хурдан хөгшрөл явагддаг гэж үзжээ.
🔆Кардио таныг сайн сэтгэгч болгоно

Бидний тархи хөдөлгөөн хийх үед, түүний арга барил, анхаарал төвлөрөлт, бие дэх өөрчлөлт гэх зэргээр маш олон мэдээллийг хүлээн авдаг. Үүний зэрэгцээгээр өөрт итгэх итгэл бий болж, аливаа зүйлийг эерэгээр хүлээж авах, олон талаас нь бодох хандлагыг бий болгодог.
🔆Кардио сайн унтахад нөлөөлнө
Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь хангалттай нойр авч чаддаггүй, нойр хулждаг гэхчлэн асуудалтай гэсэн судалгаа байдаг. Зүрх судасны үйл ажиллагаа сайн явагддаг хүнд нойр хулжих гэсэн асуудал үүсдэггүй.
🔆Кардио нь ясны сийрэгжилтээс сэргийлнэ
Ялангуяа эмэгтэйчүүд нас ахих тусам “яс сийрэгжих” буюу ясны нягтрал алдах өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог.

Видео 4. 10 МИНУТ КАРДИО канала Mongolian Mother
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 декабря 2023 г. 8:56:56
00:10:20
Яндекс.Метрика