Загрузка страницы

ГЭРИЙНХЭЭ ЭМИЙН ХАЙРЦАГИЙГ ЦЭГЦЭЛЦГЭЭЕ!

Маш олон хүмүүс корона вирус туссаны дараа яааж эдгэрсэн бэ? Ямар эм, бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ? гэх мэт маш олон асуулт асууж байсан учраас энэхүү бичлэгээр хэрхэн манай гэр бүл эмчлэгдсэн үүнээс гадна гэрт зайлшгүй байх шаардлагатай хэдий ч хүмүүсийн хөнддөггүй сэдэв болох гэрийн эмийн сан ба түүнд байх шаардлагатай бүтээгдэхүүн, хадгалах нөхцөлийн талаар та бүхэндээ хүргэж байна 🌷😊

Цар тахалтай байгаа энэ үед гэрийн эмийн санд заавал байх ёстой эмийн жагсаалт
Манай гэрийн эмийн сан
Гэрийн эмийн санд
1.Гэрийн нөхцөлд тагтай цоожтой савыг сонгож авах хэрэгтэй
2.Гэрийн эмийн санд эм болон анхны тусламжийн иж бүрдлийг хийж цэгцлэнэ:
o Вирүсын эсрэг эм
o Халуун бууруулах эм
o Өвдөлт намдаах эм
o Зүрх, даралтны эм
o Суулгалтын эсрэг эм /Диарекс, пробиотик/
o Ариутгалын бодис
o Боолтын материал /бинт, хурууны линт/
3.Гэрийн эмийн санг хүүхдийн гар хүрэхгүй, авирч хүрэх боломжгүй, нарын шууд тусгалаас хол хуурай, сэрүүн газар байрлуулж хадгалах шаардлагатай
4.Эмийг өөрийнх /үйлдвэрийнх/ нь хайрцаг саванд хадгална.
o Эмийн нэр
o Хүчинтэй хугацаа
o Үйлдвэрлэгч
o Сери дугаар
5.Гал тогооны өрөө, угаалгын өрөөнд эмийг бүү хадгал
6.Хэрэв хугацаа дууссан эсвэл хадгалах горим зөрчигдсөнөөс хэрэглэх боломжгүй болсон тохиолдолд эргэлзэх зүйлгүйгээр шууд устгана
o Эмийн нэр мэдэгдэхгүй
o Эмийн хүчинтэй хугацаа дууссан
o Үйлдвэрлэгч тодорхойгүй
o Зориулалтын хайрцаг савтай биш
o Серийн дугаар байхгүй
o Хэрэглэх заавар нь тодорхойгүй байвал эргэлзэх зүйлгүйгээр шууд устгана
7.Хагас жилд 1 удаа эмийн санг дахин шалгаж байх, тогтмол сэлбэлт хийж байх

Зөвлөгөө: 1
Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран янз бүр байдаг тул иргэд өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Иймээс та бүхэн эмчийн бичсэн жорын дагуу эмийг хэрэглэх ёстой.
Зөвлөгөө: 2
• Эмчийн зөвлөсөн эмийг заасан хугацаанд, зөв тунгаар цагийг зөв баримтлан хэрэглэнэ
• Энэ нь өвчин дахих, өвчин ужгирах зэргээс хамгаална
• Магадгүй хүүхдийн бие сайжрахад хүүхдийн эмийг өгөхөөс татгалзах, мартах зэрэг нь хүүхдийн өвчин бүрэн илааршихгүй, дахин өвдөх шалтгаан болохыг анхаарна уу?
• Өвчний үе шат, явц, хүнд хөнгөнөөс хамааран эмчилгээний арга янз бүр байдаг. Иймд дураараа эм өгөхгүй байх
Зөвөлгөө 3
Хүүхдүүдийнхээ өсөлт хөгжилтөнд шаардлагатай витаминаар баялаг хоол, жимс жимсгэнийг өдөр бүр бэлтгэж өгөх боломж, цаг зав байдаггүй учраас нэмэлтээр витаминыг хэрэглэдэг.
Ялангуяа Оюун ухаан, танин мэдэхүй, нийгэм сэтгэлзүйн хөгжлийн хувьд хүүхдийн 2-5 насыг ирээдүйн бүх дадлын суурь нь бий болдог маш чухал үе байдаг. Сүүлийн үед тархи судлалын талаарх материалуудад ч энэ талаар олон сонирхолтой баримтуудыг батлан харуулсаар байгаа. Учир нь хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь энэ насанд явагддаг. Тиймээс бид бүхэн үр хүүхдийнхээ хэвийн өсөлтийг дэмжихийн тулд өдөр тутамд нь хэрэгцээтэй амин дэмийг нэмэлтээр өгөх нь чухал юм.

Видео ГЭРИЙНХЭЭ ЭМИЙН ХАЙРЦАГИЙГ ЦЭГЦЭЛЦГЭЭЕ! канала Mongolian Mother
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 июля 2021 г. 15:27:21
00:05:17
Яндекс.Метрика