Загрузка страницы

КАМБУЧА ЦАЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? #kambucha

SCOBY буюу цайны мөөг гэж юу вэ?
Symbiotic colony of bacteria and yeast буюу Бактери, хөрөнгөний симбиотик колони нь цайны мөөгний түгээмэл нэршил юм. Харахад царай муутай, гулжигнасан энэхүү “мөөг” нь цайнд агуулагдах сахараар хооллож, цайг аажмаар исгэдэг гол орц нь юм.

Комбуча ямар амттай вэ?
Мэдээж исгэлтийн хэмжээнээс шалтгаалан амт нь ялгаатай байх боловч нэмэлт амталгаагүй комбуча нь квас болон хар цайны аль алинийх нь амтыг агуулдаг. Зарим хүмүүс комбучаг “умами” амттай ч гэдэг.

Комбуча ямар ашигтай вэ?
SCOBY мөөг ашиглан исгэсэн комбучанд элгэн тарагтай адил сүүний бактери агуулагддаг бөгөөд комбуча уух нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлдэг хэмээн үздэг. Улмаар хоол боловсруулалтыг дэмжих ач холбогдолтой. Ер нь сүүлийн үед кимчи, sauerkraut, тараг, комбуча зэрэг дарсан бүтээгдэхүүний ашигтай талыг ихээр сонирхдог болоод байгаа юм.
Комбуча нь антиоксидантаар баялаг. Бодисын солилцооны үед хүний бие организмд үүсдэг чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушги, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг ба химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Антиоксидант нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн организмыг хоргүйжүүлэх ач холбогдолтой юм.
Газтай, хэт их чихэрлэг уух зүйлийг орлох боломжтой. Элдэв янзын газтай ундаа, жүүс уух дуртай (над шиг) хүмүүс эдгээр хэрэглээгээ комбучагаар оруулах боломжтой. Хоёр дох исгэлтээр нэмэлт амт оруулсан комбуча нь яг л газтай ундаа шиг carbonated болдог.
Чихрийн шижинтэй хүмүүст комбуча сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үүднээс хэрхэн нотолсныг мэдэхгүй учир дэлгэрүүлсэнгүй. ГЭВЧ эдгээр ашигтай талууд нь ихэвчлэн ам дамжин яригддаг зүйлс бөгөөд бүр нарийн учрыг ойлгоё гэвэл энэ талаар хийгдсэн судалгаа, лабораторийн шинжилгээг уншвал зүгээр байх.

Хэрхэн исгэх вэ?
Бичлэгээ үзээрэй 😌

Бидэнтэй холбогдох хаяг:
https://www.facebook.com/zerowastemongol/

Видео КАМБУЧА ЦАЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? #kambucha канала Mongolian Mother
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 апреля 2021 г. 16:17:59
00:09:02
Яндекс.Метрика