Загрузка страницы

НОГООНЫ САЛАТ

🥗НОГООНЫ САЛАТ🥗 (70 Ккал)

Ногооны салатанд помидор, огурцы, навчит байцаа, цагаан гаа орсон байгаа. Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо. Кали - ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай мөн илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулна. Магни- биеийн дархлаа сайжруулахад тустай, Цинк - шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай, Кальци - ясыг бэхжүүлэгч, Фосфор - бодисын солилцоонд оролцож оюун ухааныг сайжруулах амин дэмээр баялаг.
Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг.
Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг. Ликопин нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Өргөст хэмхийн хандын 95% нь уснаас бүрддэг тул тэрээр хуурай эсвэл чийгийн дутагдалд орсон арьс арчилгаанд төгс тохирно. Үүн дээр нэмээд уг ханд нь арьсыг цайруулах, гэрэлтүүлэх нөлөөтэй. Гайхалтай байгаа биз! ТЭЖЭЭЛЛЭГ БОДИСУУД БА АНТИОКСИДАНТУУД АГУУЛДАГ
Өргөст хэмхэд магни, кали, биотин, А аминдэм ба В1 аминдэмүүд агуулагддаг. Эдгээр бодисууд нь үс болон арьсыг чийгшүүлдэг, чангаруулдаг, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг. Өргөст хэмхийн шүүсэнд арьсыг нөхөн сэргээж, нөсөөжилтийг багасгадаг бодисууд агуулагддаг. Гаднах хальс нь чангаруулах шинж чанартай тул арьсыг уян хатан болгоход дэмжлэг үзүүлдэг. Харин хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй кофены хүчил антиоксидант нь жижиг үрчлээг багасгадаг. МӨН С АМИНДЭМЭнэ бол хамгийн ид шидтэй аминдэм. Арьсыг нөхөн сэргээнэ, өнгийг нь жигд болгоно ба гэрэлтүүлнэ.

Ногоон навчны ач тус : Тайвшруулах үйлчилгээтэй учир нойргүйдлийн асуудалтай хүмүүст чухал ач тустай. Цусны даралтыг буулгана. Сарын тэмдгийг тогтворжуулж, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намжаана. Хоолны дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулалтыг хялбаржуулдаг. Шээс хөөх үйлчилгээтэй. Өтгөн хаталтын асуудлыг шийдвэрлэнэ. Хүний бие дэх хортой бодисуудыг гадагшлуулах увидастай. Дэлүү, элэгний дутагдал, халдварт шар өвчний үед хэрэглэхэд нөлөө бүхий. Шамбарамын зовиурыг багасгана. Цээжийг зөөллөж, ханиалга намжаана. Цэр ховхлох үйлчилгээтэй. Эхийн сүүг нэмэгдүүлдэг. Ясны сийрэгжилт, үе мөчний өвчинд нэн тустай. Цусан дахь сахарын хэмжээг бууруулах нөлөөтэй тул чихрийн шижин өвчний хүмүүсийн байнга хэрэглэж байвал зохистой. Ялангуяа өсөлтийн насан дээрээ байгаа хүүхдийн хөгжлийг дэмждэг. Өвчнийг илааршуулах явцыг түргэсгэдэг. Арьсыг шингэлж, цэвэр сайхан болгодог.

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таниж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.
Цагаан гаа нь дараах өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.
1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд
2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд
3. Жирэмсний эрт үеийн хордлогонд
4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад
5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
6. Шар хөөрхөд
7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах
10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна

Орц:
•30гр Салат навч
•2-3ш дундын эсвэл 90гр помидор
•120гр буюу тал огурцы
•1зүсэм цагаан гаа
•ногоон сонгино /дуртай хэмжээ/
•улаан сонгино /дуртай хэмжээ/
•тал лимон эсвэл лимоны шүүс /2цайны хлбг/
•нэмэлтээр хуурай салат амтлагчаар амталж болно
#жор

Видео НОГООНЫ САЛАТ канала Mongolian Mother
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 декабря 2023 г. 6:14:51
00:01:52
Яндекс.Метрика