Загрузка страницы

Банштай, борцтой, хийцтэй цай | Banshtai tsai

Банштай цайнд дургүй Монгол хүн гэж байхгүй байх аа.
Тэгвэл өнөөдөр та бүхэнд хамгийн гоё амттай болдог цайны жорыг хүргэж байна.
Сайхан банштай цайны гол нууц нь борц бөгөөд цайгаа хийцлэх арга билээ.

Миний Website: https://www.yumlife.mn/
Facebook page : https://www.facebook.com/yumlife.mn
Instagram : https://www.instagram.com/yumlife.mn/

Илүү гоё жоруудыг үзэхийг хүсвэл миний хуудсанд SUBSCRIBE дараарай: https://www.youtube.com/c/yumlife/?sub_confirmation=1

Орц:
• Гурил 250гр
• Хонины мах 250гр
• Жижиг тал сонгино
• Давс ½ ц.х
• Ус 1,5 л
• Сүү 500 мл
• Шар тос 1,5 х.х
• Хийцний гурил 2х.х
• Арвайн гурил 1 х.х
• Шар будаа 3х.х
• Дэвтээсэн борц 50гр / усанд 1-2 цаг дэвтээх/
Хийх арга:
• Хамгийн түрүүнд махаа татаад, сонгиноо жижиглэж хийнэ.
• Махан дээрээ ½ ц.х давс хийгээд сайтар хутгаж хэсэг амраана.
• Гурилаа зуурч, хөмрөнө.
• Дараа нь хар цайгаа чанаж тавьна
• Одоо цайгаа хийцлэнэ.
• Савандаа шар тосоо хийж хайлуулна
• 2 х.х гурил, 1х.х арвайн гурил, 3х.х угаасан шар будаа хийж сайтар хуурна.
• Дээрээс нь хар цайгаа хийж, дэвтээсэн борцоо хийнэ.
• Будаа, борцоо болтол цайгаа 10 минут буцалгана.
• Энэ хооронд гялс баншаа чимхэнэ /60 ш орчим банш болсон/
• Сүүгээ хийж цайгаа сүлнэ
• Сүүтэй цай буцлахаар баншаа хийнэ
• Ингээд 10 минут буцалгаад бэлэн болно
• Цайныхаа давсыг амталгаагаар тааруулаарай
• Банштай цайгаа уугаад хөлсөө гаргаарай. Амжилт!!!


Видео Банштай, борцтой, хийцтэй цай | Banshtai tsai канала YumLife
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 мая 2020 г. 15:01:49
00:03:22
Яндекс.Метрика