Загрузка страницы

Japanese Karaage- Тахианы Махтай Карааге.

Тахианы махтай карааге

********************************************************************
Миний Website: https://www.yumlife.mn/
Facebook page : https://www.facebook.com/yumlife.mn
Instagram : https://www.instagram.com/yumlife.mn/

Илүү гоё жоруудыг үзэхийг хүсвэл миний хуудсанд SUBSCRIBE дараарай:
https://www.youtube.com/c/yumlife/?sub_confirmation=1

Орц:
Тахианы мах 500гр
Soy соус 2 ц.х
Саке амтлагч 1 х.х
Гүнжидийн тос 1 ц.х
Сармис 3 хумс (жижиг хэрчинэ)
Цагаан гаа 2 ц.х (тъёоркоор үрнэ)
Өндөг ½
Эрдэнэшишийн цардуул 4 х.х

Хийх арга:

Тахианы гуяны мах сайтар гэсгээнэ. Махандаа амталгааг илүү сайн шингээхийн тулд хутгаар 2 талыг цоолж өгнө.
Махаа томовтор дөрвөлжин хэрчинэ.
Саванд махаа хийж амтална.
Soy соус, саке амтлагч, гүнжидийн тос, сармис, цагаан гаа хийнэ.
Сайтар базаж хутгана. Хөргөгчинд 30 мин амраана.
Тал өндөг хийж хутгана. Өндөг хийхээр мах илүү шүүслэг, зөөлөн болдог.
Эрдэнэшишийн цардуулаа хийж хутгана.
Хайруулын тавганд тосоо халаана. 5 мин орчим шарна.
Махны доторх хэсэг болж гаднах нь шаргалтана.
Шарсан махаа салфетка дээр тавьж тосыг шингээж авна.
Гадна талыг нь илүү шаржигнуур болгохын тулд дахин, хоёр дахь удаагаа шарна.
Хоёр дахь шаралтаар жинхэнэ карааге бэлэн болно.
Дурын ногоо, байцаатай хачирлаж иднэ.
Амтархан идээрэй. Одоо заавал ресторан орох хэрэггүй боллоо. 😁😁😁

Ая: Инээмсэглэл хамтлаг "Алтан хавчаар"
#MongolianFoodVlogger #JapaneseKaraage #ЯпонКарааге

Видео Japanese Karaage- Тахианы Махтай Карааге. канала YumLife
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 мая 2019 г. 23:27:25
00:03:02
Яндекс.Метрика