Загрузка страницы

CHICKEN SANDWICH | СЭНДВИЧ

Заримдаа оройн хоолонд хөнгөн юм идмээр санагдвал би сэндвич хийдэг.
Америк panini маягийн сэндвич хийсэн. Манай охин их дуртай. Зөөлөн шүүслэг гоё амттай.

Миний Website: https://www.yumlife.mn/
Facebook page : https://www.facebook.com/yumlife.mn
Instagram : https://www.instagram.com/yumlife.mn/

Илүү гоё жоруудыг үзэхийг хүсвэл миний хуудсанд SUBSCRIBE дараарай: https://www.youtube.com/c/yumlife/?sub_confirmation=1

Амралтын өдрөөр салхинд гарахдаа авч явахад бас зүгээр. 1-2 хүний порц:
Орц:
✔Тахианы цээж мах 200гр
✔Майонез 2 хх
✔Кетчүп 2хх
✔Перец, давс
✔Моцарелла бяслаг 4 зүсэм
✔Улаан лооль 1ш
✔Ногоон навч 4ш
✔ Сэндвич талх 4ш
Хийх арга:
✔Цээж махаа сайтар гэсгээгээд 10 мин чанана
✔Болсон махаа сэрээгээд үйрүүлж жижиглэнэ
✔Маойнез, кетчүп 2 тойгоо нийлүүлж хутгана
✔Улаан лооль, бяслагаа нимгэн зүснэ
✔Талхан дээрээ бяслагаа тавьна
✔Махаа тавиад, улаан лооль навчаа тавьна
✔Дээрээс нь талхаа тавьна
✔Хайруулын тавгандаа бага зэргийн масло хайлуулаад
✔Сэндвичээ 2 талаар нь зөөлөн галаар хайрна.
Ингээд бэлэн боллоо
Амжилт!
Анхаарах зүйл:
Махаа хэтэрхий удаан чанавал аргуу амтгүй болно.
10 мин чанахад болно шүү 😊 .

Видео CHICKEN SANDWICH | СЭНДВИЧ канала YumLife
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 апреля 2020 г. 11:54:51
00:03:24
Яндекс.Метрика