Загрузка страницы

Далд ухамсар ба татах хүчний хууль

Хорвоо ертөнцийг хөдөлгөж байдаг маш энгийн хэрнээ, агуу их хүч бол татах хүч юм. Татах хүчний хуулинд би юу бодно түүний дагуу татагдан ирнэ гэсэн байдаг. Магадгүй үл харагдах хүчний тухай ярихаар итгэмээргүй санагдаж болно.
Гэвч бидний ухамсар ч бас харагддаггүй. Харагдахгүй байна гээд үл оршин байна гэсэн үг бишээ. Бидний бодол санааны туяа хорвоо ертөнц рүү илгээгдэж, хорвоо ертөнц нь буцаагаад миний амьдралд хариу өгч биелэл болдог. Би соронзон бөгөөд миний бодол санаа цацраг туяа юм. Бодол бодоход тэрхүү бодол санаа хорвоо ертөнц рүү урсан очно. Тэгээд ойролцоо ижил цацраг туяаг над руу татан авчирдаг. Миний илгээсэн цацраг туяа, ТВ-н нэвтрүүлэг шиг миний өмнө дэлгэгдэн харагддаг. Миний амьдралд өрнөнө гэсэн үг. Хүн, ажил, орчин тойрон, эрүүл мэнд, эд баялаг, баяр баясал, машин, харьяалагдаж байгаа байгууллага гээд бүгдийг би соронз шиг татсан байдаг. Миний хамгийн их боддог, төвлөрч байгаа бүхэн миний амьдралд тохиолдоно. Сэтгэлээс минь урган гарч буй бүхэн гадаад талдаа хэрэгжин биелэхийг амьдрал гэж хэлж болно. Бүх зүйл миний бодлын биелэл юм. Миний амьдралд болж буй бүхэн гэнэтхэн санамсаргүй болно гэж үгүй. Бүгдийг би татсан байдаг. Энэ хуулийг ойлгож чадахгүй бол санамсаргүйгээр татсан сайн муу бодит байдлуудынхаа үр шимийг амсаж амьдарна. Магадгүй би өөрийн хүсээгүй зүйлдээ төвлөрч, хүсээгүй амьдралаа урин дуудах болно. Татах хүчний хуулийг мэдэж байгаа ч одоогийн хүсээгүй бодот байдал гарч ирж байгаа нь юуных вэ? Хэн ч бай зориудаар ядуу хоосон, өвчин зовлонтой, төвөгтэй харилцааг татаж авчирья гэж бодохгүй нь ойлгомжтой. Түүний учир шалтгаан нь зуршил болсон далд ухамсрын урсгалыг дагаж ирсэн бодлууд юм. Ийнхүү бидний өөрийн мэдэлгүй боддог сайн муу бодлуудын үндэс нь даруй далд ухамсартай холбоотой байдаг. Бидний сэтгэл дэх хязгааргүй эрдэнэсийн агуулга гэгдэх далд ухамсар маань хүсч буй бодот байдлаа татах гол түлхүүр мөн.
Далд ухамсрын үйл ажиллагааг бид өөрсдөө удирдаж болно. Үүнд сэтгэлээ тайван байлгаж, сайхан бодол бодож, сэтгэл санаа сайхан болох зүйл хийж, инээмсэглэсэн дүр царайтай байж, би азтай гэж өөртөө хэлж, хүсэл мөрөөдөл биелэлээ хэмээн бодож төсөөлөн бат итгэвэл далд ухамсар ч түүнд тохирсон цацраг туяаг илгээж түүний дагуу бодитоор биелэх болно. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа далд ухамсрыг эергээр хөдөлгөх батлах үгсийг хэлж бясалгая.

Анхаарал тавьсанд баярлалаа, хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.

#далд#ухамсар#татаххүч

Видео Далд ухамсар ба татах хүчний хууль канала Sh Zaya
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 марта 2020 г. 13:40:52
00:12:02
Другие видео канала
Талархал бол аз жаргалТалархал бол аз жаргалП.Тунараа - Дотоод хүчП.Тунараа - Дотоод хүчНойронд сайн болгох, Тайвшруулах, Нойргүйдлийн бясалгал, Relaxing, sleepingНойронд сайн болгох, Тайвшруулах, Нойргүйдлийн бясалгал, Relaxing, sleepingОгт оргүй хоосон амьдралаас  Хүний орчлон Диваажинд ..Огт оргүй хоосон амьдралаас Хүний орчлон Диваажинд ..Бөөрний үрэвслийн шинж тэмдэгБөөрний үрэвслийн шинж тэмдэгТа ямар хүмүүстэй уулздаг вэ? Энэ тухай бодож үзсэн үү!Та ямар хүмүүстэй уулздаг вэ? Энэ тухай бодож үзсэн үү!"Яанааг яах вэ"нэвтрүүлэг - Сэдэв: Би чадна"Яанааг яах вэ"нэвтрүүлэг - Сэдэв: Би чаднаМөнгө дуудах бясалгалМөнгө дуудах бясалгалЭерэг бодол, эерэг үг, эерэг үйлдэл гарцаагүй таныг аз жаргалтай болгоно.Эерэг бодол, эерэг үг, эерэг үйлдэл гарцаагүй таныг аз жаргалтай болгоно.Үдийн зочин - Бодол санааны хүч - П.ТунарааҮдийн зочин - Бодол санааны хүч - П.ТунарааСэтгэл хэцүү үедээ сонсоорой.Сэтгэл хэцүү үедээ сонсоорой."ХҮН УХААН" нэвтрүүлэг - Нар, сарны хүч"ХҮН УХААН" нэвтрүүлэг - Нар, сарны хүчDay 01   Випашяна Номын айлдвар С Н ГоенкаDay 01 Випашяна Номын айлдвар С Н Гоенка"Дэлхий дээрх хамгийн хачирхалтай нууц" Залуу хүн бүр заавал үз"Дэлхий дээрх хамгийн хачирхалтай нууц" Залуу хүн бүр заавал үзДалд ухамсарыг сэрээгч 9 минутын дасгал Dr.Ramesh's Potent FamilyДалд ухамсарыг сэрээгч 9 минутын дасгал Dr.Ramesh's Potent FamilyНөхөртөө хайрлагдах нууц 1-р хууль /Tsatsaa podcast #02/Нөхөртөө хайрлагдах нууц 1-р хууль /Tsatsaa podcast #02/Мартах, зөнөх өвчин нь хоол ундтай нягт холбоотойМартах, зөнөх өвчин нь хоол ундтай нягт холбоотойМуу сэтгэлтэй хэрхэн тэмцэх #1 (Бүрэн бичлэг эхний өдөр)Муу сэтгэлтэй хэрхэн тэмцэх #1 (Бүрэн бичлэг эхний өдөр)Бүх зүйл сайхан болно (бясалгал)Бүх зүйл сайхан болно (бясалгал)
Яндекс.Метрика