Загрузка страницы

Чингис хаан 7/30

Кино зургуудыг хаа хаана авсан бэ?
-Ихэнх нь Өвөрмонголын хөдөө хээр газруудаар авсан. Бас Чингис хаан Европ руу, гадаад руу явсан хэсгүүдийн зургийн мөн тэнд нь очиж авсан. Тухайн үеийн байдлыг гаргах гэж багагүй ч хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг.

-Киноны ихэнх төсөв БНХАУ-аас гарч байгаа юм чинь Чингис хаанд хятад хүн тоглож болох л байсан байх даа?
-Чингис хааны дүрийн сонголтыг нэг жилийн турш хийсэн гэлээ шүү дээ. Энэ хооронд бас утсаар ардуудаас санал авч байсан юм. Тэгэхэд манай өвөрмонголчууд "Чингис хаан" кинонд хаанахын хэн гэдэг жүжигчид тоглох нь бидэнд төдийлэн хамаатай биш. Гагцхүү Эзэн Богдод минь заавал монгол хүн тоглуулж өгөөч ээ гэсэн саналыг маш ихээр ирүүлж байсан. Миний хамтран зүтгэгч жүжигчид ч мөн тийм байр суурьтай байлаа. Бидний хэн тоглох нь хамаагүй. Гагцхүү Чингис хаан бол монгол хүн. Тиймээс түүний дүрд заавал монгол хүн сонгоорой гэдэг саналыг ч хэлж байсан. Зарим залуу жүжигчид ажлаасаа халагдах зэрэг асуудлаас ч бүр айлгүй чанга дуугарч байсан. Заавал монгол хүн энэ дүрд тоглох ёстой гэсэн шаардлагыг удаа дараа маш хүчтэйгээр тавьсан. Үүнийг дээд дарга нар ч үзэж ойлгоод аргагүй Монгол үндэстний их хаан юм, монгол хүнийг нь тоглуулъя гэж шийдвэрлэсэн юм билээ.

Видео Чингис хаан 7/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 сентября 2013 г. 15:57:36
00:42:42
Яндекс.Метрика