Загрузка страницы

Чингис хаан 9/30

-Гүр хаан Жамуха гэж дүр бий. Тэр хүний дүр Чингис хааны хүчирхэг, хэн бүхнээс илүү их хаан байсан гэдгийг улам тодотгодог байх аа. Та юу гэж боддог вэ?
-Чингис хаан үгүй бол Жамуха их хаан байх байсан биз ээ. Тэр бас л их хүн. Монголын тал нутагт ийм сайхан хоёр баатар хүн нэгэн цаг үед зэрэг төржээ. Хэн хэн нь Монголоо авч явах сэтгэлтэй. Гэхдээ тэдний хувь тавилан хоёр өөр. Тэмүүжин хар багаасаа амьдралын хүнд бэрх зовлон зүдгүүрийг туулсан хүн. Аав нь дайснууддаа алагдсанаас болж нялхаасаа эхлээд амьдралын хүнд хүчрийг үзсэн. Жамуха бол сайн баатар. Түүнийг муу хүн гэж хэлэх үндэсгүй. Гэтэл бурхан тэнгэрээс зурсан зураг төөрөг нь Тэмүүжин Хамаг Монголын хаан болох учиртай. Чингис хаан Жамухаас арай илүү холыг харах хүн. Түүний оюун ухаан, холыг харах сэтгэн бодох чадвар хэн хүнээс илүү. Хамаг Монголыг хооронд нь дайтуулах биш нэгтгэн захирч байж дэлхийд хүчирхэг нэгэн үндэстэн болгоё гэдгийг хэн түрүүлж харсан юм бэ, Тэмүүжин л харсан шүү дээ. Харснаа хийсэн. Хэрэгжүүлсэн. Киноны төгсгөлийн ангиудад гардаг шүү дээ. Жамуха бүр аргагүйдээд "надад" /тэр ингэж хэлээд гэнэт инээсэн юм.сур/ баригддаг. Тэгээд бид хоёр суугаад багынхаа явдлыг яриад архи уудаг шүү дээ. Бид гурвантаа анд бололцжээ. Хэрвээ Чингис Хаан Жамухыг барьсан даруйдаа шууд алчихсан бол түүний агуу их гэдэг нь үгүй болно. Тэр Жамухыг өршөөж миний дараачийн хоёрдугаар хүн бол гэж хэлдэг шүү дээ. Ингэж хэлж чадаж байгаад Чингис хааны агуу их нь харагдаж байгаа юм. Тэгэхэд Жамуха бас нэг сайн эр. "Би чиний хоёрдугаар хүн болоод яах юм, би энд байсаар чи санаа амар унтаж чадна гэж үү. Гүр хаан Жамуха би бол тал нутгийн баатар хүн. Чиний гар дор байж чадахгүй. Ахан дүүсийн барилдлага, анд нөхдийн тангарагаа санаад чи намайг баатар эрийн ёсоор бурхны оронд илгээж цус гаргалгүй хороо" гэж хэлдэг шүү дээ. Энэ бол мөн л баатар хүний үг. Хэн ч цагаа тулахаар өөрийн амиа авч гарахаа бодно. Гэтэл Чингис хаан, Жамуха аль аль нь тэгэх хүмүүс биш. Онцгой төрсөн баатар эрчүүд юм. Үүгээрээ Жамухын дүр мундаг. Жамухын дүрд тоглосон хүн БНХАУ-ын жүжигчин. Тэр сайн жүжиглэсэн шүү. Залуу жүжигчин архи ууж огт чаддаггүй байсан. Сүүлчийн уулзалтын тэр дүрсийг авахын тулд мань хүнийг хүчээр архи уулгачихсан юм. Тэгж байж бүр сайн тоглолт гарсан.

Видео Чингис хаан 9/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 сентября 2013 г. 17:00:19
00:42:31
Яндекс.Метрика