Загрузка страницы

Чингис хаан 26/30

Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан. Чингис хааныг баахан дайн, цус урсгасан харгис хэрцгий хүн байсан гэж хэлэх хүн олон. Гэтэл түүнийг сүүлийн үед судалж дэлхий нийтэд танилцуулаад байгаа хүмүүс Их эзэн хааны оюун ухаан хосгүй гайхамшигтай байжээ гэдгийг нээсэн. Энэ маргаангүй үнэн. Хосгүй ой ухаан, сэтгэхүйтэй байсныхаа ачаар тэр дэлхийн талыг эзэлсэн их хаан болсон байхгүй юу. Түүнээс хоосон хэрцгий дайн биш. Миний өөрийн бүтээе гэж зорьсон дүр ч үүгээрээ илүү онцлог. Түүнээс биш муухай ширүүн харцаар хүн бүхэн рүү ширвэсэн, морин дэлэн дээр муухай хашгирсан Чингис хааныг би бүтээе гэж зориогүй. Чингис хаан ч тийм хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Миний бодсон, бүтээсэн Чингис хаан бол ээж ааваа энэрдэг, муу сайнаа хар багаасаа хамтдаа туулсан хэдэн нөхөддөө маш их хайртай хүн. Би тэр үзэл санааг нь илүүтэй гаргана гэж зорьсон. Түүндээ ч хүрсэн гэж боддог.

Видео Чингис хаан 26/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2013 г. 22:34:01
00:42:20
Яндекс.Метрика