Загрузка страницы

Чингис хаан 15/30

-Хүн бүрийн өмнө тавьсан зорилго гэж бий. Тэр зорилгод хүрэхийн нэг алхам, шат нь магадгүй хүсэл мөрөөдөл биз. Хүсэл мөрөөдөлдө хөтлөгдөж зорилгоо биелүүлдэг юм шиг байна. Таны хувьд өөрийнхөө амьдралын зорилгодоо хэр хүрсэн хүн бэ?
-Жүжигчин хүн болсны хувьд надтай адил хувь тавилан, азтай хүн цөөхөн гэж хэлнэ. Энэ яваа насандаа жүжигчин болчихоод Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдэг хамгийн ховор аз. Гэтэл надад энэ аз тохиосон байна. Жүжигчин болсны минь хэрэг бүтсэн. Зорилго биелсэн. Монгол Улсад очоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж гар барьж үзлээ. "Алтан гадас" одонгоор шагнууллаа. Энэ бүхэн миний л аз, амны хишиг. Нэг дүрээр минь бүхэл бүтэн нэг улс хүлээн зөвшөөрч, тоглосон кино чинь сайн хэмээн үнэлээд төрийн дээд одон тэмдгээ гардуулна гэдэг их хүндэтгэл шүү дээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд надад ирсэн энэ шагнал бүхнээс хамгийн хүндтэй нь монголчууд намайг Чингис хаан кинонд сайн тоглосон, их хааны дүрийг мундаг бүтээсэн гэж хэлэх нь байсан. Би монголчуудаар тэгж хэлүүлээд өмнө ямар ч шагнал авснаас илүүтэй баярлаж байлаа.

Видео Чингис хаан 15/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 сентября 2013 г. 16:26:53
00:42:20
Яндекс.Метрика