Загрузка страницы

Чингис хаан 2/30

Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, "За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай" гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан. Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан

Видео Чингис хаан 2/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 сентября 2013 г. 23:23:16
00:42:15
Другие видео канала
Chingis khaan  -  Mongol zairanChingis khaan - Mongol zairanBoerte - Gobi - Говь by Ch. SangidorjBoerte - Gobi - Говь by Ch. SangidorjАлтантүлхүүр - Таван Эрдэнийн Орон кино концертАлтантүлхүүр - Таван Эрдэнийн Орон кино концертТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-33. АРИГБӨХ ХААН.ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-33. АРИГБӨХ ХААН.Монгол бахархлын өдөр - Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойМонгол бахархлын өдөр - Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойOyu.B - "Буцааж нэхэхгүй хайр" | The Quarter Final | The Voice of Mongolia 2020Oyu.B - "Буцааж нэхэхгүй хайр" | The Quarter Final | The Voice of Mongolia 2020USSUN NUTAG - Bymbadelger Өссөн НутагUSSUN NUTAG - Bymbadelger Өссөн НутагТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-34. ХУБИЛАЙ ХААН.ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-34. ХУБИЛАЙ ХААН.ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-39. ӨГӨӨДЭЙ ХААНЫ ДАРААХ НӨХЦӨЛ БАЙДАЛ.ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-39. ӨГӨӨДЭЙ ХААНЫ ДАРААХ НӨХЦӨЛ БАЙДАЛ.Чамд чам шиг дурлахсан Chamd cham shig durlahsan Чулуунчимэг ChuluunchimegЧамд чам шиг дурлахсан Chamd cham shig durlahsan Чулуунчимэг ChuluunchimegТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл- 7. Тэмүүжин Хамаг Монголын Хан болж Чингис хаан цол авсан нь:ТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл- 7. Тэмүүжин Хамаг Монголын Хан болж Чингис хаан цол авсан нь:ТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл-5.  Тэмүүжингийн идэр нас (1-р хэсэг)ТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл-5. Тэмүүжингийн идэр нас (1-р хэсэг)ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-37. ЗҮЧ ХААН.ТҮҮХИЙН ЖИМЭЭР. ХИЧЭЭЛ-37. ЗҮЧ ХААН.ТҮҮХИЙН ЖИМЭЭР-Хичээл-27 Гүюг хаан тэнгэрт хальж Мөнх хаан төр барив.ТҮҮХИЙН ЖИМЭЭР-Хичээл-27 Гүюг хаан тэнгэрт хальж Мөнх хаан төр барив.Chinggis Khan 05 of 30.mp4Chinggis Khan 05 of 30.mp4ТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл-2. Модун Шанью хаанТҮҮХИЙН ЖИМЭЭР. Хичээл-2. Модун Шанью хаанМонголын түүх 2018 10 12Монголын түүх 2018 10 12ЧИНГИС ХААН ОАУСК 1-Р АНГИЧИНГИС ХААН ОАУСК 1-Р АНГИ"Чингис хаан" хамтлаг 1001 шөнийн үлгэр"Чингис хаан" хамтлаг 1001 шөнийн үлгэрМонголын эзэнт гүрний Европ дахь довтолгооны талаар Солонгосын EBS телевизээр гарсан нэвтрүүлэгМонголын эзэнт гүрний Европ дахь довтолгооны талаар Солонгосын EBS телевизээр гарсан нэвтрүүлэг
Яндекс.Метрика