Загрузка страницы

Сосорбарам - Дорнын цагаан саран / Sosorbaram - Dorniin tsagaan saran

Сарны туяанд цэцэг ургана
Салхины сэвшээнд үлгэр урсана
Саруул хар нүдийг чинь санана
Салшгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана
Цагаан гэгээнд Хэрлэн урсана
Сайхан бор царайгий чинь бодно
Цаглашгүй мөнхөд жаргаасай

Дорнын цагаан саран
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Зандны үнэрт салхи нь сэвшинэ
Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдэлнэ
Зөөлхөн ээх зангийг чинь хүснэ
Хэмжээлшгүй ихээр хайрлаасай

Дорнын цагаан сар
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Видео Сосорбарам - Дорнын цагаан саран / Sosorbaram - Dorniin tsagaan saran канала Captian S
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 января 2015 г. 22:18:37
00:03:59
Яндекс.Метрика