Загрузка страницы

Наран мандах нутаг - МУСТА Д.Осгонбаяр /ЖААХАН ШАРГА ХЖТ/

Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" ХЖТ-ын уран бүтээл...

Үг С.Амартайван Ая Ш.Батсайхан
"Наран мандах нутаг" /Дуучин МУСТА Д.Осгонбаяр/

Мандах наран зүгт нутаг минь байдаг юмаа
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм аа
Мал нь тогтуухан хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа

Ургах наран зүгт нутаг минь байдаг юм аа
Уртын дуу шиг тал цэнхэртэж байдаг юм аа
Уудам талаа туулна гэж
Унаган хүлэг минь босоо төрдөг юм аа

Том наран дор нутаг минь байдаг юм аа
Тогоруу шувуу нь алхалж л явдаг юм аа
Тогоотой сүүгээ ээж минь самраад
Томоогүй хүүгээ хүлээж суудаг юм аа

Зөөлөн шаргал зүгт нутаг минь байдаг юм аа
Зөрүүдхэн бага нас минь тэнд л үлдсэн юмаа
Сөөсгөр хүүгээ ээж үүрээд
Зөндөө үлгэр ярьж л өгсөн юмаа
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа

Видео Наран мандах нутаг - МУСТА Д.Осгонбаяр /ЖААХАН ШАРГА ХЖТ/ канала Jaahan Sharga Theater
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 мая 2011 г. 18:40:30
00:04:10
Яндекс.Метрика