Загрузка страницы

Хун цагаан хайр Л.БОЛДБААТАР

хөгжим Ц.Эрдэнэбат, шүлэг Д.Ганочир

"ХУН ЦАГААН ХАЙР"

Дэвэн дэвэн сэтгэл дэрвүүлэн
Холдон холдон бодлоос холдон
Задлаж амжаагүй захиа шиг ээ
Жаргал амсаагүй нууцхан дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Салхин салхин алчуур хийсгэнэ
Санан санан харуусал тээгээд
Хэлж чадаагүй харц шигээ
Эрхлэж үзээгүй анхны дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Бодон бодон өдрүүд эзгүйрч
Чагнан чагнан харгуйг чилээж
Үнсэж амжаагүй уруул шигээ
Тэвэрч үзээгүй амин дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Видео Хун цагаан хайр Л.БОЛДБААТАР канала SKY STAR
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 января 2015 г. 16:42:13
00:03:46
Яндекс.Метрика