Загрузка страницы

Чингис хаан 25/30

-Их Эзэн Чингис хааныхаа дүрд тоглоно гэдгээ яг хэзээ, хэрхэн мэдэв. Энэ бол жижиг зүйл биш шүү дээ. Жүжигчин хэмээх мэргэжлийг сонгоод урлагийн халуун тогоонд чанагдаж буй хэн бүхний туйлын хүслэнт дүр нь байх?
-Тэгэлгүй яах юм бэ. Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, "За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай" гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан.

Видео Чингис хаан 25/30 канала Boldoo MGL
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2013 г. 1:11:29
00:42:26
Яндекс.Метрика