Загрузка страницы

Ногоон Дарь эхийн магтаал | Prayer to Green Tara

Дарь эх бурхан нь оршихуйн эх сурвалж, сайн сайхан бүхнийг үүтгэх энэрэл хайр, билгүүн ухаан буюу сүнслэг зүрхний дүр юм. Тийм учир Дарь эхийн залбирал, бясалгал нь бүх ном заслын хураангуй болдог. Нас буянаа нэмэх, ажил үйлсээ саадгүй түргэн бүтээхэд Дарь эх уншуулбаас тустай. Энэлж шаналсан орчлонгийн олон амьтныг өрөвдөн хайлсан Аръяабалын нулимсан дусал газарт унаж, түүнээс лянхуа цэцэг ургахад дотроос нь Дарь эх бурхан мэндэлсэн хэмээдэг. Хорин нэгэн Дарь эхийн дүр Цагаан, Ногоон Дарь эхэд хураагдна. Тэрээр там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр болон зуурдын хэмээх долоон ертөнцөд дуудан залбирсан бүхнийг аюул зовлонгоос үтэр түргэн гэтэлгэх тангарагтай. Хүсэл тачаалыг билигт хувиргах бадам язгуурын бурхан тул язгуурын эзэн Амитаба бурхан оройд нь заларч байдаг.

Зүрхэн тарни нь: Ум да-рэ дү-да-рэ дү-рэ су-ха хэмээх арван үсэг (үе)-ээс бүтдэг.

Зүрхний төвд хум үсгийг тойрон эдгээр тарнийн үсэг хүрд мэт эргэлдэн гэрэл цацраах бүрийд сайныг түгээж, саарыг шатаан ариусгаж байгаагаар бясалгана. Өөрийн дотоод бурхан чанарыг Дарь эхийн дүрээр тодруулж, залбираарай. Энэ уншлага бол эрт дээр үеэс Төвд, Монгол даяар сүслэн уншиж ирсэн Дарь эхийн магтаал юм.

Дээдийн номыг сүслэн сонсож
буй таны үйлс бүтээл өндөр байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE
хийж илүү олон сонирхолтой
хичээлүүд, мэдээлэлийг хүлээн авч үзээрэй.
#LUGAVJ

Видео Ногоон Дарь эхийн магтаал | Prayer to Green Tara канала LUGAVJ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 мая 2020 г. 6:22:01
00:05:07
Яндекс.Метрика