Загрузка страницы

Ээж хайрханы 9 тогоо

Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумдын нутагт орших ээж хайрхан уул нь Монгол Улсын тусгай хамгаалалттай, Байгалийн дурсгалт газар юм.

Ээж Хайрхан Уул нь Алтайн Өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших Пермийн Галавын настай, дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон чулуун уул юм.

Ээж Хайрханд үзэх харах сонирхолтой зүйлс их байдгаас хамгийн алдартай нь Ээж Хайрханы 9 тогоо юм. Тус 9 тогоо нь:

Ээж уулын зүүн өвөр хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг.

Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Дээрээсээ 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг.

Ээж Хайрханы тогооны гүн харилцан адилгүй бөгөөд хамгийн гүн нь 21 алдын гүнтэй ажээ.

Илүү мэдээллийг:
http://duulin.blogspot.com/2014/08/blog-post_19.html

Зураглаач: Саваагүй
Эвлүүлэг: Тэнгэр Хүү
Зураг: Маралаа, Төгсөө, Батбаяр.

Видео Ээж хайрханы 9 тогоо канала Tenger Mongol Gazar
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 августа 2014 г. 12:38:00
00:01:29
Яндекс.Метрика