Загрузка страницы

Хөвсгөл аймаг Ханх сум | Аян замын тэмдэгдэл | Монгол орноо танин мэдэхүй | Бидний цөөхөн Монголчууд

Хөвсгөл аймгийн Ханх сум

Бидний цөөхөн Монголчууд төслийн хамгийн анхны аялал монгол орны хойморын хоймор Хөвсгөл аймгийн Ханх сумаас эхэлсэн билээ. Нүд алдам байгалийн үзэсгэлэн цогцолсон далай ээжийн хойд захаар хийсэн мартагдашгүй аяллынхаа товчийг энэ удаа үзэгч та бүхэндээ сонирхуулахаар бэлдлээ.

Аяллын эхний өдөр бид Улаанбаатараас хөдлөн Мөрөн хотод хүрч, хоёр дахь өдрөө өглөө эртлэн Хатгал тосгоныг зорьсон юм. Тэндээс Ханх сум хүртэл Хөвсгөл далай ээжийг урдаас нь хойшоо чиглэлтэй бүтэн туулж хүрсэн билээ. Учир нь өндөр сүрлэг уулсын дунд үзэмж тансаг гэрэлтэх далай ээжийн хойморт хүрэх зам бартаа ихтэй учраас машинаар дунджаар 7 цаг орчим явж хүрдэг. Сонирхуулахад Хатгалаас гараад Хөвсгөл нуурын зүүн эргээр явж Ханх суманд хүрэх 180 километр адал явдалтай энэ замыг хамгийн удаан хугацаанд туулсан анти рекордыг 26 цагийн турш явж хүрсэн Зил 130 машин эзэмшдэг юм байна.
Харин өвлийн улиралд Хөвсгөл нуур бүрэн хөлдөж гүйцсэний дараа нуурын мандал дээгүүр давхихад асар богино хугацаанд зорьсон газартаа хүрэх боломжтой. Цагаан сарын шинэдийг өнгөрөөж замд гарсан бидэнд ч ингэж захгүй их нуурын мандал дээгүүр аялах боломж олдсон. Бүхэл бүтэн 170 гаруй километр гүн цэнхэр Хөвсгөл нуурын мандал дээр аялана гэдэг зүйрлэшгүй сайхан мэдрэмж юм билээ.
Энэ зуурт замд Хадан хүй, Модон хүй арлууд дайралдах бөгөөд манай зураглаачид замдаа зураг дүрс буулгаж яаралгүй давхисаар бид өдрийн 16:20 минутанд Ханх суманд ирлээ.

Энэ бол Монгол орны хоймрын хойморт Бүрэнхаан уулын хормойд эрхлэн хургах Хөвсгөл далайн зулай хэсэг. Нуурын хөвөөг эмжин орших буриад хийц маягийн модон байшингуудаас бүрдсэн энэ суурин бол Ханх сумын төв.
Биднийг ирэхэд сумын удирдлага, ард иргэд ая дууны хадгаа дэлгэн халуун дотноор угтан авч багийн залуус ч урт замын алжаал ядаргааг умартан нэгэн оройг хөл хөөртэй өнгөрөөсөн юм.

Ханх сум нь 1920-иод онд Хөвсгөл далай-Дэлгэр хан уулын хошууны харъяат байгаад 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдах үеэр 5 баг, 300 гаруй өрхтэйгөөр анх байгуулагдсан түүхтэй. Улмаар 1955 онд сумыг татан буулгаж, зарим хэсгийг нь Чандмань-Өндөр суманд нэгтгэсэн бол үлдэх хэсэг нь Турт хороо нэртэйгээр зохион байгуулагдаж байжээ. Үүний дараа 1959 онд сумыг сэргээн байгуулсан ч 1978 онд дахин татан буулгаж, энэ удаа Рэнчинлхүмбэ сумтай нэгтгэсэн байна. Хамгийн сүүлд 1992 онд үндсэн хуулийг шинэчлэн баталж засаг захиргааны нэгжийн хуваарь өөрчлөгдсөний дараа 1994 онд тус сумыг дахин байгуулснаас хойш өнөөг хүртэл сумын статустай хэвээр оршиж байна.
Ханх сум нь Улаанбаатар хотоос 1030 километр, аймгийн төв Мөрөн хотоос 290 гаруй километр зайд 5,500 км² газар нутгийг эзлэн оршдог бөгөөд Монгол улс, ОХУ-тай хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд байрладаг. Хөвсгөл аймгийн хамгийн өндөр цэг Мөнх Сарьдаг тус сумын нутагт бий.

Nomadic Geography
#БиднийцөөхөнМонголчууд
#ЭнержиРесурс - Хөгжлийн галыг өрдөнө.
#ХудалдааХөгжлийнБанк - Хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлсэн 30 жил.

Өв соёлыг хадгалан хамгаалагч
#Petrovis
#MIAT
#MSM
#CanonMongolia
#Panasonic

Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч
#MunkhchuluunFoundation
#MNB
#UnitelGroup

Видео Хөвсгөл аймаг Ханх сум | Аян замын тэмдэгдэл | Монгол орноо танин мэдэхүй | Бидний цөөхөн Монголчууд канала NOMADIC GEOGRAPHY
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 апреля 2020 г. 17:27:32
00:32:20
Другие видео канала
Байгалын сайхан Баянзүрх сумаар аялсан тэмдэглэлБайгалын сайхан Баянзүрх сумаар аялсан тэмдэглэлДорнод аймаг Цагаан-Овоо сум | Аян замын тэмдэглэл | Бидний цөөхөн Монголчууд төсөл | 2020Дорнод аймаг Цагаан-Овоо сум | Аян замын тэмдэглэл | Бидний цөөхөн Монголчууд төсөл | 2020Монголын баруун хязгаар Алтай Таван Богдод  Баян-Өлгий аймгаарМонголын баруун хязгаар Алтай Таван Богдод Баян-Өлгий аймгаарБат Капитан | Сүхбаатар хөлгийн ахмад | Усан тээврийн түүх | Бидний цөөхөн МонголчуудБат Капитан | Сүхбаатар хөлгийн ахмад | Усан тээврийн түүх | Бидний цөөхөн МонголчуудТЭНГИС-ШИШГЭДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЗҮГТЭНГИС-ШИШГЭДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЗҮГ"Болдко тэмдэглэл" аяллын нэвтрүүлэг - Дугаар 1."Болдко тэмдэглэл" аяллын нэвтрүүлэг - Дугаар 1.УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ | АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ | БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД | 2020УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ | АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ | БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД | 2020НОГТЧИН БҮСГҮЙ Д.СЭЦЭНТУЯА | БАЯННУУР ХОТ | БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД| 2019НОГТЧИН БҮСГҮЙ Д.СЭЦЭНТУЯА | БАЯННУУР ХОТ | БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД| 2019ХӨВСГӨЛ 2019ХӨВСГӨЛ 2019"Чөлөөт эмэгтэйчүүд" аян замын тэмдэглэл"Чөлөөт эмэгтэйчүүд" аян замын тэмдэглэлГэр бүлийн аялал 1-р хэсэг | Vlog#4 | Family travel in Mongolia part 1Гэр бүлийн аялал 1-р хэсэг | Vlog#4 | Family travel in Mongolia part 1Бошлой хад, Бэлтэсийн голБошлой хад, Бэлтэсийн голОБГ ын шумбагчид Хөвсгөл нуурандОБГ ын шумбагчид Хөвсгөл нуурандДэлхийгээр Аялагчид - Талын салхи 2-р хэсэгДэлхийгээр Аялагчид - Талын салхи 2-р хэсэгАяллын тойрог Их нууруудын хотгор Увсын цэнхэр хязгаартАяллын тойрог Их нууруудын хотгор Увсын цэнхэр хязгаартАяллын жим, Завхан нутгийн бахархал - aylaliin jim, zavhan hutgiin baharhalАяллын жим, Завхан нутгийн бахархал - aylaliin jim, zavhan hutgiin baharhal“Хөвсгөл” Part 1- Цогтцэций сумын 7 гэр бүлийн найзууд“Хөвсгөл” Part 1- Цогтцэций сумын 7 гэр бүлийн найзууд3 аваргын нутгаар   АЯЛАЛЫН ЦАГ3 аваргын нутгаар АЯЛАЛЫН ЦАГБУРИАД МОНГОЛД НЭГ УДАА - ДУГААР 4БУРИАД МОНГОЛД НЭГ УДАА - ДУГААР 4Хорвоо ертөнцийн аугаа зөнч Вольф Мессинг TUUH.MNХорвоо ертөнцийн аугаа зөнч Вольф Мессинг TUUH.MN
Яндекс.Метрика