Загрузка страницы

ӨРШӨӨЛИЙН ХОВС

2021 оны 11-р сарын 9 -нд Огторгуйн ховс фб бүлэгт энэхүү ховсын засал эмчилгээг үнэ төлбөргүй хийж сонирхуулсан билээ.

Өршөөлийн ховс хийх зорилго:

Хүн бүр л амьдралын нугачаанд алдаж онож, хэн нэгэнтэй ам зөрж, хэн нэгнийг гомдоож, хэн нэгнийг уучилж чадахгүй хатуурхаж, эсвэл уучлал гуйж чадахгүй нэрэлхэж явах нь элбэг байдаг.

Эжий аав, эмээ өвөө хайртай дотны хүмүүсээ асарч, хайрлаж чадалгүй, ач тусыг нь хариулж амжилгүй Бурханы оронд үдчихсэн хүмүүс ч цөөнгүй бий.

Залуу халуун насандаа үеийн нөхөд, журмын андаа гомдоож, танил нэгнээ гундаж явахад нь сэтгэлийн гараа сунгаагүйдээ харамсаж явах нэгэн бидний дунд байж л байдаг.

Хайртай нэгнээ харамлахдаа хатуу үг харамгүй хэлж, халуун сэтгэл рүү ус цацсан ухаангүй үйлдэлдээ гэмшиж, гэмшил нь оройтсон нэгэн ч бас байхыг үгүйсгэхгүй.

Иргүн хүнийхээ үүргийг биелүүлж, эх болсон дэлхий, уул ус, гол мөрнөө хайрлахгүй, хамгаалахгүй яваа маань ч та бидний өвгөд дээдсээсээ өршөөл эрэх бас нэгэн шалтгаан.

Өршөөл эрэх шалтаг, учиг бидэнд тун ч олон бий. ...
Тэгэхээр алдаа эндэгдлээ огт ухаарахгүй явснаас хожуу ч гэсэн ухаарах нь чухал гэдэг үг бас байдгийг саная.

Яагаад заавал уучилж өршөөж сурах ёстой вэ?

Хэн нэгнийг уучилж чадахгүй, өөрөө бас уучлал гуйж чадахгүй, алдаагаа ухаарч өршөөл эрж чадахгүй байх нь үйлийн үрийн хэлхээсийг бий болгож байдаг. Үйлийн үрийн хэлхээст хүлэгдвэл: ажил үйлс өөдлөхгүй болж, амьдрал бартаа саадаар дүүрч, эрүүл мэнд доройтож, эд баялаг хомсдож .... уужуу ухаан, уяхан сэтгэл суулгах ухамсрын ''шанаанууд'' амьдралд ар араасаа ирдэг.

Гэгээрлийн нэгэн чухал үзүүлэлт бол бусдыг уучилж сурах уужуу талбиун ухаантай байх чанар юм.

Өршөөл энэрлийн ховсыг ''Мичид 6'', ''Цугларсан 6'' од нэрээр Монголчууд ''Эгч дүү 7 од'' нэрээр эртний Грекчүүд нэрлэж ирсэн Плеяды эсвэл The Pleiades одон гэрийнхэн удирдан хийх болно. Мөн Морин одон гэрийнхэн /гадныхан Арслангийн орд гэдэг/ үйл дэмнэлцсэн болно.

За та бүхэн энэхүү бичлэгийг даган өршөөлийн ховсод орж, эцэг өвгөдөөсөө өршөөлөө эрж, энэрэлд нь багтаарай.

Видео ӨРШӨӨЛИЙН ХОВС канала Баясгалан Олхонуд
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 ноября 2021 г. 18:37:45
01:29:22
Другие видео канала
Эрүүл амьдрах Монгол ухаанд суралцъя. Молцог элсний ХайХэм домчийн өргөөндөө урьж байнаЭрүүл амьдрах Монгол ухаанд суралцъя. Молцог элсний ХайХэм домчийн өргөөндөө урьж байнаОТМ. Хичээл 2. Галан махбодОТМ. Хичээл 2. Галан махбодОТМ. Хичээл 1. Газрын 5 махбод mp4ОТМ. Хичээл 1. Газрын 5 махбод mp4Сэдэв: Хөг авиа. Хичээл 6. Хөг авиа үнэртэйСэдэв: Хөг авиа. Хичээл 6. Хөг авиа үнэртэйДомчийн Тэнгэрийн ХайХэм өргөөний нээлт 2023.06.01Домчийн Тэнгэрийн ХайХэм өргөөний нээлт 2023.06.01СҮНС, СЭТГЭЛ ЗАСАЛ СУРГАЛТСҮНС, СЭТГЭЛ ЗАСАЛ СУРГАЛТНүүдлийн эмчилгээний онцлог, хөтөлбөр, давуу талНүүдлийн эмчилгээний онцлог, хөтөлбөр, давуу талОул биеийг хэрхэн ОгоуУл болгох вэ? 12 Дээд Эцгийн ЗөнОул биеийг хэрхэн ОгоуУл болгох вэ? 12 Дээд Эцгийн ЗөнСэдэв: Хөг авиа. Хичээл 5. Бодол аниртайСэдэв: Хөг авиа. Хичээл 5. Бодол аниртайТэнгэрийн тамга гэж юу вэ?  Тамгатай юу, тамгагүй юу?Тэнгэрийн тамга гэж юу вэ? Тамгатай юу, тамгагүй юу?АЙДАС АРИЛГАХ АГШИН ЗУУРЫН ДОМ ЗАСАЛ ХИЙВ.АЙДАС АРИЛГАХ АГШИН ЗУУРЫН ДОМ ЗАСАЛ ХИЙВ.11. Сүнс, сүнсний шид, Шүг гэж юу вэ? Шүгийг дарах арга, Архигүй амьдарцгаая.11. Сүнс, сүнсний шид, Шүг гэж юу вэ? Шүгийг дарах арга, Архигүй амьдарцгаая.Та өөртөө ОТОЧ, Та өөртөө ДОМЧ. Бүх өвчин эдгэрдэг.Та өөртөө ОТОЧ, Та өөртөө ДОМЧ. Бүх өвчин эдгэрдэг.ӨӨРИЙН ХОВС ЦАХИМ СУРГАЛТӨӨРИЙН ХОВС ЦАХИМ СУРГАЛТ4 улирлын амин чанар4 улирлын амин чанарЗүрх яагаад өвддөг вэ? Өвчин бүхэн эдгэдэг.Зүрх яагаад өвддөг вэ? Өвчин бүхэн эдгэдэг.Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ? Сэтгэлийн травм, гэмтлээс хэрхэн салах вэ?Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ? Сэтгэлийн травм, гэмтлээс хэрхэн салах вэ?Шид, үнэрийн шидШид, үнэрийн шидТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ СУДРЫН ЭЗЭН, БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛДВАРТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ СУДРЫН ЭЗЭН, БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛДВАРТэнгэр бэхи өргөө ТББ, 2014 - 2019Тэнгэр бэхи өргөө ТББ, 2014 - 2019Дорнод аймагт ажиллах хөтөлбөрДорнод аймагт ажиллах хөтөлбөр
Яндекс.Метрика