Загрузка страницы

ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ СУДРЫН ЭЗЭН, БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛДВАР

Бумаар тоологдох цаг хугацааны туршид өрнөсөн их үйл хэрэг буурал түүхийн шарласан хуудаснаа бичигдэн үлдсэн нь арвин хэдий ч энэ цагийн бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн их үйл хэргийн товчоон хөрст алтан дэлхий ээжийн элгэнд батад хадгалагдан халгиа цалгиат цагийн уртыг туулан өдгөө хүрсэн хатуу бөгөөд хувиршгүй чин үнэнийг буурал өвгөд дээдсийн хад чулуунд сийлэн үлдээсэн Буган их бичгүүд тодхон илтгэн байнам.

Хүн төрөлхтөн түүхийнхээ явцад өөрийн хүсэл сэтгэл, бодол оюун, амжилт ололтыг бичиг соёлоороо дамнуулан илэрхийлэн үлдээсэн нь арвин. Атал бидний өвгөд дээдэс бичиг үсэг үүсэхээс өмнөх цаг үеүдийнхээ үүх түүх, хатуу ширүүнийг даван туулсан амьдрал тэмцэл, тухайн үеийн сэтгэхүй, ухамсрын онцлог бүхнийг хад чулуунд сийлсэн олон бичгүүддээ, тэр дундаа Буган их бичгүүддээ шингээн дүрслэн үлдээсэн ажгуу.

Дээдэс өвгөд маань бидэнд “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” хэмээн сургасан. Энэхүү амь, сүнс, эзэн хэмээх ойлголтуудын цаана энэ цагийнхаар эрчим, хэм хэмнэл, давтамж, долгион, мэдээлэл хэмээх утгууд оршдог нь өдгөө ил болсон. Бид үг амьтай агаад асар их эрчмийг агуулан, тээн байдгийг саяхнаас хагас дутуу ухааран буй. Тэгвэл өвгөд дээдсийн маань Монгол түмний өнөд оршихуйн дархлаа болгож өртөөлөн үлдээсэн өв их соёл, ёс заншил, бичиг соёл, цаашлаад энэ бүхний эх болсон ”Буган их бичгүүд”-ийн цэг, зураас бүхэн утгатай, амьтай, эзэнтэй, эрчимтэй бөгөөд асар их мэдээллийг тээн оршиж байдаг аж. Бүхэлд нь багцлан харваас Буган бичиг нь тэртээ цагийн өвгөдийн ухаарал, сэхээрэл, гэгээрэл, сэтгэхүй, ухамсар, урлахуй бүтээхүй, үйлдэхүй, авъяас чадвар, хүч тэнхээ, зориг хатуужил, амьдрал тэмцэл бүхнийг агуулсан хайхамшигт багц судрууд билээ. Хэрвээ бид дээдэс өвгөдийн тэр л эрчимлэг их орон зайд нэвтрэн, тэдэнтэй холбогдон энэ бүх бичгүүдийг тайлан унших аваас орон зай, цаг хугацааг туулан ирсэн үүх түүх, мэдлэг мэдээллийн арвин их сан хөмрөгтэй холбогдон оршихуй, онохуй, хамаарахуй, хариуцахуй, дэвшихүй, нүүхүй, гэгээрэхүйн онол мэдлэгийг агуулсан зузаан зузаан судруудын хайхамшигт хуудсуудаар аялах болно.

Видео ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ СУДРЫН ЭЗЭН, БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛДВАР канала Баясгалан Олхонуд
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 октября 2021 г. 13:03:38
00:08:00
Другие видео канала
Эрүүл амьдрах Монгол ухаанд суралцъя. Молцог элсний ХайХэм домчийн өргөөндөө урьж байнаЭрүүл амьдрах Монгол ухаанд суралцъя. Молцог элсний ХайХэм домчийн өргөөндөө урьж байнаОТМ. Хичээл 2. Галан махбодОТМ. Хичээл 2. Галан махбодОТМ. Хичээл 1. Газрын 5 махбод mp4ОТМ. Хичээл 1. Газрын 5 махбод mp4Сэдэв: Хөг авиа. Хичээл 6. Хөг авиа үнэртэйСэдэв: Хөг авиа. Хичээл 6. Хөг авиа үнэртэйДомчийн Тэнгэрийн ХайХэм өргөөний нээлт 2023.06.01Домчийн Тэнгэрийн ХайХэм өргөөний нээлт 2023.06.01СҮНС, СЭТГЭЛ ЗАСАЛ СУРГАЛТСҮНС, СЭТГЭЛ ЗАСАЛ СУРГАЛТНүүдлийн эмчилгээний онцлог, хөтөлбөр, давуу талНүүдлийн эмчилгээний онцлог, хөтөлбөр, давуу талОул биеийг хэрхэн ОгоуУл болгох вэ? 12 Дээд Эцгийн ЗөнОул биеийг хэрхэн ОгоуУл болгох вэ? 12 Дээд Эцгийн ЗөнЗУРХАЙН МЭРГЭЗУРХАЙН МЭРГЭСэдэв: Хөг авиа. Хичээл 5. Бодол аниртайСэдэв: Хөг авиа. Хичээл 5. Бодол аниртайТэнгэрийн тамга гэж юу вэ?  Тамгатай юу, тамгагүй юу?Тэнгэрийн тамга гэж юу вэ? Тамгатай юу, тамгагүй юу?АЙДАС АРИЛГАХ АГШИН ЗУУРЫН ДОМ ЗАСАЛ ХИЙВ.АЙДАС АРИЛГАХ АГШИН ЗУУРЫН ДОМ ЗАСАЛ ХИЙВ.11. Сүнс, сүнсний шид, Шүг гэж юу вэ? Шүгийг дарах арга, Архигүй амьдарцгаая.11. Сүнс, сүнсний шид, Шүг гэж юу вэ? Шүгийг дарах арга, Архигүй амьдарцгаая.Та өөртөө ОТОЧ, Та өөртөө ДОМЧ. Бүх өвчин эдгэрдэг.Та өөртөө ОТОЧ, Та өөртөө ДОМЧ. Бүх өвчин эдгэрдэг.ӨӨРИЙН ХОВС ЦАХИМ СУРГАЛТӨӨРИЙН ХОВС ЦАХИМ СУРГАЛТ4 улирлын амин чанар4 улирлын амин чанарСэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ? Сэтгэлийн травм, гэмтлээс хэрхэн салах вэ?Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ? Сэтгэлийн травм, гэмтлээс хэрхэн салах вэ?Шид, үнэрийн шидШид, үнэрийн шидТэнгэр бэхи өргөө ТББ, 2014 - 2019Тэнгэр бэхи өргөө ТББ, 2014 - 2019Дорнод аймагт ажиллах хөтөлбөрДорнод аймагт ажиллах хөтөлбөр
Яндекс.Метрика