Загрузка страницы

Buyanjargal-Chamdaa bi hairgui baihiin argagui Б.Буянжаргал-Чамдаа би хайргүй байхын аргагүй

Үг: Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн
Ая: О. Эрдэнээ
Найруулагч: Г.Ган-Очир

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дуунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Ай хө чамдаа би
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ үдэхэд уйлж хамт байлаа
Үрийн бүүвэй дуулахад инээж хамт байлаа
Үүл нарны доор үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Ай хө чамдаа би
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Одод харваад унахад эрж хамт байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа
Санаан зоргоор эрхэлж хамт байлаа
Ай хө чамдаа би
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Видео Buyanjargal-Chamdaa bi hairgui baihiin argagui Б.Буянжаргал-Чамдаа би хайргүй байхын аргагүй канала Oyunbolor Bolor
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 августа 2014 г. 17:06:20
00:03:47
Яндекс.Метрика