Загрузка страницы

Дэлгэрмөрөн - Их Монголын Цэц

Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд бидний уран бүтээлчид ая дууны бэлэг барьж энэхүү дууг бүтээлээ. Эрхий мэргэн харваачдын харвасан сум нь мэргэн байг ээ! Их Монголын ард түмэн минь сайхан наадаарай!

"ИХ МОНГОЛЫН ЦЭЦ"
Ая: Ц.Чулуунбат /Төрийн Соёрхолт, МУУГЗ/
Үг: Г.Энхмандах /Аймгийн Мэргэн, Спортын Мастер/
Дуучин: Т.Дэлгэрмөрөн /МУСТА, "Алтан Гадас" одонт/

Хүннү Чингисийн үеэс
Эдүг хүртэл өвлөгдсөн
Есүнхэй баатрын харвасан
Эвэр элэгт нум мину
Хальж салах учиргүй
Хат бөх нум мину
Эртний Монгол түүхийн
Эвт хат нум мин
Өдөн жигүүрт сум нь
Өөдөө дүүлэн исгэрэг ээ
Онь цагаан сум нь
Онилсон байндаа бууг ээ

Саатаж торхыг үзэлгүй.
Салхи зүсэн исгэрээд
Суран хасаанд буухдаа
Сум нь мэргэн байг ээ!

Мэргэн дахилт:
Төрийн наадмын түрүү
Дархан мэргэн харваачид
Төгөлдөр баярын чимэг
Даяар дуурсах домогт мэргэд ээ

Энэ жилийн наадмын түрүү
Эрхий мэргэн харваачид
Түмний цэнгэлийн суу
Түүхэнд яруу Монгол мэргэд ээ

Угтаж онохыг ерөөх
Утга уужим шившлэг
Сум угтах уухай
Сур онох шуранхай

Босоо бүрд оноотой
Бүрэн буух ерөөлтэй
Азарга эгнэж хашсан
Алтан шар зурхай мину
Улсын наадмыг чимсэн
Уран залуу харваачид
Ирэх жилийн наадмын манлай
Энгүй тэвчээрт харишгүй мэргэд ээ
Гайхам дэлгэр баярын
Гоц гарамгай харваачид
Мандухайн удамт бүсгүйчүүд
Монгол түмний бахархалт мэргэд ээ
Төрийн наадмын түрүү
Дархан мэргэн харваачид
Төгөлдөр баярын чимэг
Даяар дуурсагдах домогт мэргэд ээ

#НААДАМ #СУРХАРВАА #ИХМОНГОЛЫНЦЭЦ

Видео Дэлгэрмөрөн - Их Монголын Цэц канала Харангын Чука
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 июля 2020 г. 16:40:36
00:04:06
Яндекс.Метрика