Загрузка страницы

Өвөрмонгол дуучин: Э. Уянга " Миний ээж "

Шүлэг: Ж. Ишгэнхүү
Аялгуу: Я. Нямсайхан
Өвөрмонгол дуучин: Э. Уянга
" Миний ээж "
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлж өсгөсөн буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраар ивээсэн
Уужим орчлонгийн наран дор үрээн бүүвэйлсэн
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ амсаад
Эргэж олдохгүй амьдралыг үрдээ хайрласан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Энэрэлт сайхан ээжийгээрээ хэзээ ч бахархана
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Уяхан сэтгэлийн халуун ивээлээр намайг баясгасан
Ураг төрлийн ариун хэлхээг чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраар хайрласан
Уужим хорвоогийн наран дор үрээн бүүвэйлсэн

Видео Өвөрмонгол дуучин: Э. Уянга " Миний ээж " канала Ulzii
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 октября 2019 г. 9:41:23
00:04:05
Яндекс.Метрика