Загрузка страницы

Легницийн хавар баримтат кино Legnitsin khavar barimtat kino

Легницийн тулалдаан (пол. Bitwa pod Legnicą, герм. Schlacht von Liegnitz) буюу Вальштадтын тулалдаан (герм. Schlacht bei Wahlstatt) бол Монголын Байдар, Хайду хэмээх хоёр жанжны 20000 цэрэг Польшийн II Хенрих вангийн голлон удирдсан Польш, Германы эвслийн 60000 цэргийг бут цохисон тулалдаан юм. Тулалдааны гол зорилго нь Бат хаан, Сүбэдэй нарын Унгарын IV Бела вангийн цэрэг болон Австрийн Темплерийн ордений хүчинтэй тулалдах явцад буюу (Мохигийн тулалдаан) баруун жигүүрээс хавсран цохигдох аюулыг зайлуулан сэргийлэх зорилгоор Польшийн нутагт цөмрөн орсонд байжээ. Энэхүү тулалдаан нь Европчуудад цэрэг-дайн, түүний номлолд хандах хандлагыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж барууны цэргийн түүхчид үздэг байна.1240 онд Киевийг эзэлсэн Алтан Ордны хаан Бат оройн улсаас ирэх аюулыг урьдчилан дарах зорилготойгоор баруун зүг хүлгийн жолоо залан Польш руу довтолжээ.II Хенрих ван цэргээ таван зам болгон хуваасан байдаг. Хот сууринг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон монголчуудыг тал хээр газар угтан байлдаж хүний давуу байдлаа ашиглах төлөвлөгөөтэй байсан юм. Ялангуяа хүнд морин цэрэг болох рыцарь нь монголын хөнгөн морин цэргийг хялбархан дийлнэ гэж бодож байжээ.
Байдар 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимер Воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав Воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимир Воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын ван «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна. Ингээд Сандомир, Краков зэрэг хотуудыг эзлэн авсныхаа дараа Бат хаан 1240/41 оны өвөл цэргээ хуваав.
4-р сарын 2-нд Байдар, Хайду нарын нэгдсэн цэрэг Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут цохигдсон нь гэгээн цагаан өдөр аянга ниргэхтэй адил болов. Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь тус улсын бусад газар нутагт ч түгшүүр дэгдээжээ. Генрих ван эх нутгаа хамгаалахыг Шлезийн (Силезийн) оршин суугчдаас уриалсны дараа Вроцлав руу зүг зүгээс Польшийн рыцариуд цуварч эхлэв. Бага Польш болон Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын Воеводын ах Сулиславын удридлага дор цугларч байлаа. Дээд Шленскийн (Силезийн) цэргийг Опполегийн Мечислав толгойлов. Генрих өөрөө Доод Сизелийн цэргийг захирав». Чехийн ван «Ганц нүдэт» хочтой 1-р Вацлав гар хумхин суусангүй дайнд эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн хүсэлтийг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй 4 түмэн явган цэрэг, 6 мянган морин цэргийн хамт нийслэл Прага хотоо орхин, түүнтэй нэгдэхээр Силези руу хөдөлжээ.Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хайду нар түмт, мянгатын дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор шийдэж, Вроцлавын бүслэлтээ зогсоож, Генрихийн арми руу хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдах хэрэгтэй байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийг Вацлав руу ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа. Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно. Цэрэглэн мордохын өмнө Дарь эх Мариягийн сүмийн дээврээс унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ.Бат хан замд таарсан хотуудыг байлдан эзэлсээр Мажарын төв рүү түрэн довтлов. Бела вант улсынхаа өнцөг булан бүр лүү цустай сэлэм барьсан элч довтолгож, нийслэлээ хамгаалахыг уриалсан ч ард түмэн нь хүлээн авсангүй. Ван язгууртнуудын хуралдаан чуулуулсан ч мөн л амжилтад хүрээгүй байна. Мажарууд вангаа чадалгүй байж харь элэгтнийг хамгаалж, урагшгүй үйлдлээрээ түүгээр явсан гайг үүгээр даллаж авчирлаа хэмээн бухимдаж буйгаа ийн илэрхийлжээ.

«Бела монголчуудыг авчирсан, одоо өөрөө учрыг нь олог» гэж мажарууд ил цагаан ярьж байлаа. Гэтэл Бела ван команчуудыг зүгээр нэг ивээлдээ аваагүй юм. Коман эхээс төрсөн тэрээр албат иргэдийнхээ дунд нэр хүнд багатай учир юуны түрүүнд өөрт нь үнэнч 40 мянган цэрэгтэй болохыг хүссэн нь арга ч үгүй. Нөгөөтэйгүүр, команчуудыг загалмайтны шашинд оруулснаар шинэ татвар төлөгчдийг бий болгож, Ромын пап ламын талархлыг хүлээжээ.

Видео Легницийн хавар баримтат кино Legnitsin khavar barimtat kino канала Minjuur Ankhzaya
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 мая 2020 г. 15:17:22
00:32:08
Другие видео канала
Kino ehlehin umnu Ene huuhnuud uu ,Кино эхлэхийн өмнө  "Энэ хүүхнүүд үү" киноны уран бүтээлчидKino ehlehin umnu Ene huuhnuud uu ,Кино эхлэхийн өмнө "Энэ хүүхнүүд үү" киноны уран бүтээлчидОйрхондоо  Дуучин /Б.Энхбат/ Oirhondoo Duuchin B.EnhbatОйрхондоо Дуучин /Б.Энхбат/ Oirhondoo Duuchin B.Enhbat“Дүрслэх урлагийн 2021оны шилдэг бүтээл  2021” Б Орхонтуул “Өртөө”,ORKHONTUUL.B“Дүрслэх урлагийн 2021оны шилдэг бүтээл 2021” Б Орхонтуул “Өртөө”,ORKHONTUUL.B"Ховдгийн гай "Монгол кино 1964 он, Hovdogin gai" Mongol kino"Ховдгийн гай "Монгол кино 1964 он, Hovdogin gai" Mongol kinoЖигмэд Тогмид хоёр , Jigmed Togmid hoyorЖигмэд Тогмид хоёр , Jigmed Togmid hoyorGazriin Uner Mongol kino 1979 on , Газрын үнэр МУСК 1979 онGazriin Uner Mongol kino 1979 on , Газрын үнэр МУСК 1979 онKino ehlehin umnu " Hurgen huu kino, Кино эхлэхийн өмнө "Хүргэн хүү "киноны уран бүтээлчидKino ehlehin umnu " Hurgen huu kino, Кино эхлэхийн өмнө "Хүргэн хүү "киноны уран бүтээлчидOlympia Seoul 88 BoxingOlympia Seoul 88 Boxing16. August 202116. August 2021Илч гэрлийн эзэн Баримтат кино, Ilch gerlin ezen barimtat kinoИлч гэрлийн эзэн Баримтат кино, Ilch gerlin ezen barimtat kinoAraand ni alt , Ard ni hutga 1995 on, Mongol kino ,Араанд нь алт ард нь хутга МУСК 1995Araand ni alt , Ard ni hutga 1995 on, Mongol kino ,Араанд нь алт ард нь хутга МУСК 1995Ergen dursahui Hugjmin zohiolch G.Altanhuyag -Эргэн дурсахуй Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг 2003Ergen dursahui Hugjmin zohiolch G.Altanhuyag -Эргэн дурсахуй Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг 2003Тэр үе OMD - Sailing on the seven Sees - Peters Popshow - 1991Тэр үе OMD - Sailing on the seven Sees - Peters Popshow - 1991Ulaanbaatarin ugluu barimtat kinoUlaanbaatarin ugluu barimtat kinoUlaan dartsag Mongol kino Улаан дарцаг МУСК 1971Ulaan dartsag Mongol kino Улаан дарцаг МУСК 1971Mongol eej Lhagvasuren.X, -Монгол ээж-  Х.ЛхагвасүрэнMongol eej Lhagvasuren.X, -Монгол ээж- Х.ЛхагвасүрэнЦагаан дуганы гэгээ Киноны дуу , Tsagaan dugani gegee kinoni duuЦагаан дуганы гэгээ Киноны дуу , Tsagaan dugani gegee kinoni duuRight here waiting ,Richard MaxRight here waiting ,Richard MaxГёте сургууль, ,Goethe schule in der MongoleiГёте сургууль, ,Goethe schule in der MongoleiБатзаяа, BatzayaБатзаяа, BatzayaNandin erdene kinoni duu Badaruugan Nasantogotoh -Нандин эрдэнэ киноны дуу БадарУуган ,НасантогтохNandin erdene kinoni duu Badaruugan Nasantogotoh -Нандин эрдэнэ киноны дуу БадарУуган ,Насантогтох
Яндекс.Метрика