Загрузка страницы

Нэр өгч амжаагүй влог-1

#subscribe #like #share

Энэхүү бичлэг нь влог, виртуал аялалыг хослуулсан сонирхогчийн контент юм.

Виртуал аялал: http://wepro.mn/virtual-details/3
Болорын агуй нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Горхийн аманд үзэсгэлэнт боржин чулуун хадны доор, ой модон дунд байрлах хуучин болорын уурхайн хөндлөн цооног юм.

Цооногийн хана боржин чулуунаас бүтсэн байх бөгөөд зарим хэсэгт шохойн чулууны судлуудтай байна. Шохойн чулууны судлаар дамжиж цооногийн дотор талд ус орж байсан ул мөр харагдана.

Улаанбаатар хотын төв цэгээс засмал замаар 55.1км явж ШУТИС-н Горхи дахь оюутны дадлагын баазад хүрнэ. Дадлагын баазын хашаагаар орон дээш өгсөж модны захаар явсаар хуучин уурхайн ашиглаж байсан 2м өргөнтэй жимд нийлэн дээш өгссөөр болорын уурхайн цооногийн аманд очно.

Болорын уурхайн цооногийн ам ертөнцийн зүгээр зүүн тийш харан байрласан байх бөгөөд ам нь 85см өндөр, 1м45см өргөнтэй.
Цооногийн урт амнаас эхлэн хамгийн мухрын цэг хүртэл нь нийт 48.54м хэмжээтэй.
Дотор талдаа хамгийн өргөн хэсэг нь 3.31м бол, хамгийн нарийн хэсэгтээ 1.72м хэмжээтэй.
Хамгийн өндөр хэсэгтээ 2.61м бол хамгийн намхан хэсэгтээ 1.6 метр хэмжээтэй.
Гадна температур 22С байхад агуйн мухарт -8C хүйтэн байв.

Хариуцлагатай, ул мөргүй аялцгаая.

Видео Нэр өгч амжаагүй влог-1 канала WEPRO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 мая 2022 г. 15:18:58
00:30:09
Яндекс.Метрика