Загрузка страницы

Бурханы Номын Монгол уншлага-4

Бурханы Номын монгол уншлагын судар-4. едер тумын чухал хэрэгтэй судруудын цоморлиг. эмхэтгэн хэвлүүлсэн Д.Ганбаатар. Монгол.УБ хот. 19.Чингис хааны сан тахилга оршвой. 20. Елзий оршил оршвой...2011-7-19.
9-р БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТЫН Монголын ард түмэнд хандсан айлдвар.
1.Гурван эрдэнэ дор чин сэтгэлийн залбирал үйлдэх...Шим ертенц газар дэлхий енед амар амгалан оршиж, даян дэлхийд гал, ус, цэрэг дайны хийгээд элдвийн гамшиг зовлон бүү учрах болтугай хэмээн сүсэглэн залбирах хэрэгтэй. 2.Монгол хүн бүр байгаль орчны талаар мэдлэгийг эзэмших. Орчин үеийн байгаль экологийн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ уламжлалт байгаль хамгаалах арга ухаан, ес заншилдаа ямагт суралц.3.Хүн бур энгийн амьдрах.Хүмүүний шунал хязгааргүй, байгалийн баялаг хязгаартай.Шуналын сэтгэл, тансаг хэрэглээгээ хязгаарлаж , хянаж сур.Боломжийн хирээр энгийн амьдралыг эрхэмлэ. 4.Байгаль орчинд ээлтэй хегжих.Хүрээлэн буй орчиндоо ээлтэй,эерэг зеелен, тэнцвэртэй хегжлийг эрхэмлэ.5. Амьдралын зохистой орчинг бүрдүүлэх.Хенеелгүй, цэвэр байгаль орчин нь хувь хүний эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, улс үндэстний хегжлийн үндэс суурь юм. 6.Түмэн бодисыг тэтгэгч чандмань эрдэнэ усаа хайрлах. Чандмань эрдэнэ усаа хайрлан хамгаалж, бохирдол хенеелеес сэргийлж, усаа хэмнэж, зев ашигла. 7.Амьтдыг хайрлан хамгаалах.Аливаа амьтны алтан амины үнэ цэнийг ухамсарлаж, тэднийг амь лугаа хагацуулах, муу нүгэл хилэнцийг тэвч.8.Ой модоо хамгаалж, нехен сэргээх.Агаарын бохирдол,целжилтийн эсрэг хүн бүр мод тарьж, ой модоо хайрлан зохистой ашиглаж чадваас хойч ирээдүйгээ бодсон нэгэн том алхам мен.9.Ашигт малтмал, эрдэнэсийг зохистой ашиглах.Байгалийн неец баялагийг ашлсын хараатай аривлаж ашиглах нь чухал юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь байгальд экологид эрсдэлтэй, хор хенеелтэй бегеед серег үр дагаврыг ямагт дагуулж байдгийг анхаарагтун.Хутагт миний энэ мэт 9 зүйл сургамжийг Монголын ард түмэн, сусэгтэн олон та бүгд анхааран авч, сэтгэл болон явдал мердее хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Их Монгол орны минь ус нь цэнгэг,агаар нь цэвэр,газар шороо нь бүтэн , хүмүүн, амьтан нь айх аюулгуй, амгалан жаргалтай байгаасай хэмээн чин сэтгэлээс хүсэж буйг ечин айлтгая.Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан лугаа тегелдер байх болтугай.9-Р БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ.

Видео Бурханы Номын Монгол уншлага-4 канала Khaliun Tsevegdorj
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 июля 2011 г. 22:25:07
00:08:01
Яндекс.Метрика