Загрузка страницы

[NAGU] ХИЙМОРИЙН САН ( hiimoriin san )

'' ХИЙМОРИЙН САН ''

Хийморийг өөд нь дэлгэрүүлэх сан ариутгал оршивой
རྨད་བྱུང་བྱིན་རླབས་དངོས་གྲུབ་ཆར་བཞིན་དུ།། སྩོལ་མཛད་བླ་མ་ཡི་དམ་མཆོག་གསུམ་དང་།། དཔའ་བོ་མཁའ་འགྲོ་བསྟན་བསྲུང་ཚོགས་རྣམས་ཀྱིས།། རྣལ་འབྱོར་བདག་གི་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།།
Бүтээлийн гайхамшигт адистидын дээдийг хур мэтэд
Буулган хайрлагч багш ядам дээд гурав ба
Баатар дагинас номын сахиус нугууд бээр
Бясалгаач егүзөр миний хийморийг өөд нь дэлгэрүүл
གང་གི་མཐུ་ལས་ནག་པོའི་དཔུང་འཇོམས་ཤིང་།། དཀར་པོ་ཕྱོགས་རྒྱལ་བསམ་དོན་ཡིད་བཞིན་དུ།། གྲུབ་པའི་བ་དན་སྲིད་རྩེར་བསྒྲེངས་པ་ཡིས།། རྣལ་འབྱོར་བདག་གི་(སྦྱིན་བདག་དེ་ཡི་)རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།།
Буруу харын өмгийг хүчээр дарах бөгөөд
Буяны зүгийг дэлгэрүүлж санасан хэргийг сэтгэлчлэн
Бүтээхүйн дуаз дарцгийг орчлонгийн оройд залснаар
Буянд шамдагч бидний хийморийг өөд нь дэлгэрүүл
སྟག་ལྟར་འཕྱོ་བའི་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།། སེང་ལྟར་ངར་བའི་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།། འབྲུག་ལྟར་ལྡིང་པའི་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།། ཁྱུང་ལྟར་ལྡིང་པའི་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།།
Харайн дүүлэх барс адилын хийморийг өөд нь дэлгэрүүл
Хүчирлэн архирах арслан адилын хийморийг өөд нь бадраа
Хүржигнэн хөвөх луу адилын хийморийг өөд нь дэвжээ
Халин нисэх гарди адилын хийморийг өөд нь сэргээ
སྣ་ཚོགས་བསངས་རྫས་བསྲེགས་པའི་དུད་སྤྲིན་འཁྲིགས།། རླུང་རྟ་དར་ལྕོག་རིའི་རྩེར་བསྒྲེངས་པ་ཡིས།། གནས་སྐབས་རླུང་རྟ་རྒུད་པའི་སྐྱོན་བསལ་ཏེ།། ལྷུན་པོའི་སྤོ་བཞིན་རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད།།
Ариусгалын элдэв эд уугиулж утаан үүлс бүрхсэн
Аргамаг хийморийн дарцгийг уулын оройд мандуулснаар
Ахуй үесийн хийморь доройтох гэмүүдийг арилган
Асгат сүмбэрийн оргил мэт хийморийг өөд нь сүндэрлүүл
རླུང་རྟ་ཡར་ལ་བསྐྱེད་པའི་རྟེན་འབྲེལ་ལ།། བརྟེན་ནས་འགྲོ་འདུག་སྤྱོད་ལམ་སྨྲ་བརྗོད་སོགས།། ཅི་བྱས་ལམ་དུ་འགྲོ་བའི་འོད་སྣང་གིས།། ཡིད་དབང་པདྨོའི་ཟེའུ་འབྲུ་བཞད་པར་ཤོག།
Хийморийг өөд дэлгэрүүлсний шүтэн барилдлагад түшиглэн
Хэлэх ярих үйлдэх ба явах суух тэргүүтэн
Хийсэн үйлдсэн бүгд эцэслэн бүтэхийн гэрлээр
Хүслийн лянхуаны дэлбээ мишээн дэлгэрэх болтугай
སྟག་སེང་ཁྱུང་འབྲུག་བཞི་དང་གྲོགས་པ་ཡི།། རླུང་རྟ་དགེ་མཚན་ཕུལ་དུ་འབྱུང་བ་ཡིས།། བདག་ཅག་ཉིན་མཚན་ཀུན་ཏུ་སྐྱབས་མཛད་ཅིང་།། མི་མཐུན་དགྲ་སྡེ་བརླག་པའི་འཕྲིན་ལས་མཛོད།།
Бар арслан гарди луу дөрөв лүгээ нөхөрлөөд
Буян хийморийн бэлгэ тэмдэг гайхамшгийн дээд болсноор
Биднийг өдөр шөнө бүгдэд авран тэтгэх бөгөөд
Бурангуй дайсны аймгийг сөнөөхийн үйлсийг зохиогтун
དེ་ལྟར་རླུང་རྟ་བསྐྱེད་པའི་རྣམ་དཀར་ལ།། བརྟེན་ནས་བདག་གི་སྲོག་ལུས་དབང་ཐང་དང་།། ཁ་རྗེ་རླུང་རྟ་ཡར་ཟླ་བཞིན་འཕེལ་ནས།། ཕན་བདེའི་དཔལ་ལ་རོལ་བའི་བཀྲ་ཤིས་ཤོག།
Энэ мэт хийморийг дэлгэрүүлсний буянд дулдуйдаад
Эгээрэгч бидний амь бие хувь тавилан цог заль
Эрч хүч хийморь шинийн саран мэт арвидаж
Энх амгалангийн цогоор цэнгэхийн өлзий оршитугай
ཁྱད་པར་བདག་གི་ཚེ་དང་བསོད་ནམས་དང་།། དཔལ་འབྱོར་རླུང་རྟ་ཕྱོགས་བཅུར་དར་པ་དང་།། ཆོས་དང་སྲིད་ཀྱི་འདོད་པའི་དོན་རྣམས་ཀུན།། བགེགས་མེད་ལྷུན་གྱིས་འགྲུབ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད།།
Ялангуяа бид бүгдийн нас болоод буян
Яруу учрал цог хийморь арван зүгтээ дэлгэрэх ба
Ертөнц болоод ертөнц бусийн санасан хэрэг бүгд
Ер саадгүй аяндаа бүтэхийн үйлсийг зохион соёрх.
ཧེ་ཧེ་སྟག་སེང་ཁྱུང་འབྲུག་འདིར་ཡང་བསྐྱེད།། ཀུན་འདུས་སརྦ་འདུ་འདུ་ཧོ: བདག་གི་སྲོག་ལུས་དབང་ཐང་རླུང་རྟ་ཡར་བསྐྱེད་དུ་གསོལ།།
Аяа Аяа Хурай Хурай
Барс арслан гарди луу энд дахин хийморийг бадраа
Бүгдийг хурайлая хурай сарва дүй дүй хо
Бидний амь бие хийморь цог золбоог өөд өөд нь дэлгэрүүлэн соёрхо.
ཅེས་པ་འདི་ནི་དགེ་སློང་ངག་དབང་ཚུལ་ཁྲིམས་སོགས་དོན་གཉེར་ཅན་འགའ་ཞིག་བསྐུལ་བའི་ངོར། བཙུན་པ་དཀོན་མཆོག་འཇིགས་མེད་དབང་པོས་
སྦྱོར་བའོ།། །།
Хэмээсэн үүнийг гэлон Агваанцүлтэм тэргүүтэй хичээл зүтгэлтэй зарим нэгэн шавийн айлтгасан дагуу тойн Гончогжигмэдванбо бээр найруулсан болой.

Нэмэлт тайлбар
Хийморь гэдэг нь: Хүмүүн бидний биед сэтгэлийн хөлөг болдог үндсэн 5 хий байх бөгөөд тэдгээрээс АМЬ БАРИГЧ хийг нь эртний дээдсүүд мориор дүрсэлсэн байдаг. Учир нь бидний сэтгэл амь баригч хийг хөлөглөн бие махбод тэргүүтний олон үйл хөдлөлийг явуулж байдаг байна. Хэрэв амь баригч хий хямрах аваас түүн дээр тогтдог сэтгэл санаа хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болдог гэнэ. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг "Хийморь" гэдэг байна. Тэгэхээр буяны зөв сэтгэл үгүй болвол эзэнгүй морь шиг хийморь ч доройтон үгүй болно гэсэн үг.
Хийморь нь хүмүүний аз, сүр сүлд, эд хав, цог золбоог бэлгэддэг. Түүний дөрвөн зүгийг дөрвөн хүчтэнээр бэлгэдэх ба тэдгээр нь үлдсэн 4н хий нь юм. Тодруулвал уруу арилгагч хийг бар, дээш гүйгч хийг луу, гал тэгшитгэгч хийг арслан, түгэгч хийг гардиар тус тус бэлгэддэг. Тиймээс хүмүүний сүр сүлд, эд хавыг сэргээхийн тулд тэдгээр 4 хүчтний голд хийморь дүрсэлсэн дарцгийг хийсгэдэг учиртай.
Хийморь дэлгэрэхийн ач тус: Биед сүр хүч, хэлэнд үнэний чадал хүч үүсэн, сэтгэлд бат төлөвшил болон самади төрнө. Нас болон эд баялаг арвидана. Өвчин эмгэг тусах нь багасах бөгөөд эд хав, цог жавхлан дэлгэрч санасан сайн хэрэг бүтэх ба өөрөөр хэлбэл зохилдох шалтгаан бүхэн хийморь дэлгэрснээс үүдэн бүрдэж боловсордог байна.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

#LIKE#SHARE#SUBSCRIBE

Видео [NAGU] ХИЙМОРИЙН САН ( hiimoriin san ) канала 𝙉𝘼𝙂𝙐
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 января 2021 г. 22:31:59
00:11:27
Яндекс.Метрика