Загрузка страницы

Эрдэнэзуу хийд Баасансүрэн - Бурхан бүгдийн мөн чанар маанийн залбирал. Erdenezuu Hiid Baasansuren

Бурхан бүгдийн мөн чанар хэмээх
маанийн залбирал оршвой

Бурхан бүгдийн мөн чанар
Буян номын үндэс
Бодь мөрийн хөтөч
Богд лам адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Амьтны хувь дор
Аль элдэв дүрээр
Аварч энэрэн тэтгэгч
Арьяабал адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Арван зүгийн бурханы
Асарлын мөн чанар
Арьяабал итгэлт та
Аварч адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Амьтан бүхний итгэл
Аминдаваагийн хөвгүүн
Ахуй үес бүхэн дор
Адислан соёрх
Ум мани бадмэ хум (4 удаа)
Агнистын орон дор
Аль хамаг бүхнийг
Асрахын гох бээр
Аварч татагтун
Ум мани бадмэ хум (4 удаа)
Аугаа дээд арьяабалд
Алга хавсран залбиръя
Амьтан бүхнийг өршөөж
Аварч ивээн соёрх
Ум мани бадмэ хум (4 удаа)
Ариун дагшин оронд
Авид ба аюуш
Адистэдийг буулган
Амь насыг уртатга
Ум мани бадмэ хум (4 удаа)
Арван зүгийн орны
Аль хамаг бурхад
Амьтан бүхнийг болгоож
Адистэд юугаан хайрла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Муу мунхаг атгагыг
Магад сайтар гийгүүлэн
Эш онол өгөгч
Манзушир адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Олон аугаа хүчээр
Омогтныг дарагч
Оройн дээд чимэгт
Очирваань адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Гадаадын хорлогч
Хар зүгийн тотгорыг
Хариулан буцаан дарагч
Хаянхярваа адисла
Ум мани бадмэ хум (4 удаа)
Махагал номын хаан
Манцор охин тэнгэр
Манийг өдөр шөнөд
Магад сахин соёрх
Ум мани бадмэ хум (4 удаа)
Амьтныг тэтгэгч
Аугаа бодь сэтгэлийг
Аль бид бүхэнд
Амар хялбар төрүүл
Ум мани бадмэ хум (4 удаа)
Тоолошгүй төрөлд
Төөрсөн биднийг
Торол үгүй авран
Түргэн сайтар гэтэлгэ
Ум мани бадмэ хум (4 удаа)
Энэ буяны хүчээр
Эрхэм арьяабалыгаа
Эгнэгт шүтэн тахиж
Энх жаргах болтугай
Ум мани бадмэ хум (4 удаа)
Маанийн ач тус бээр
Муу нүгэлийг арилган
Машид сайн оронд
Магад хүрэх болтугай
Ум мани бадмэ хум (4 удаа)

Видео Эрдэнэзуу хийд Баасансүрэн - Бурхан бүгдийн мөн чанар маанийн залбирал. Erdenezuu Hiid Baasansuren канала Mantra MN
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 июля 2017 г. 18:54:11
00:17:04
Яндекс.Метрика