Загрузка страницы

Гэрийн Боорцог | Boortsog

10 минутанд амттай боорцог бэлэн боллоо😋
Масло хийсэн болохоор бага зэрэг шаржигнуур, ёстой гоё болсон.
Дараагийн удаа орцоо 1 дахин нэмээд нэг мөсөн хайраад тавьчихая гэж бодсон шүү.
Та хэд заавал хийж идээрэй.

Миний Website: https://www.yumlife.mn/
Facebook page : https://www.facebook.com/yumlife.mn
Instagram : https://www.instagram.com/yumlife.mn/
Илүү гоё жоруудыг үзэхийг хүсвэл миний хуудсанд SUBSCRIBE дараарай: https://www.youtube.com/c/yumlife/?sub_confirmation=1

Порц/ 2-р хоолны том таваг дүүрэн болсон/
Орц:
✔Гурил 500гр
✔baking powder 1 ш
✔Масло 100гр
✔Өндөг 2ш
✔ Сахар 3х.х
✔ Ус 150мл

Хийх арга:
✔Гуриландаа baking powder
хийгээд сайтар хутгана
✔ Маслоо гэсгээгээд гурилтайгаа багсарна
✔Өндөг, сахар хийж хутгана
✔Усаа хийж зуурна
✔Сайтар нухаад 10 мин амраана
✔Гурилаа 1 хуруу зузаан элдэнэ
✔Дөрвөлжин маягаар хэрчинэ
✔Тосоо халахаар боорцогоо хайрна
✔2 талаар нь эргүүлээд хайрна
Ингээд л бэлэн болно
Анхаарах зүйлс:
Хайруулын таваг арай намдах болохоор хувин саванд тосоо хийгээд хайраарай.
Нэг дор хэт ихийг хийвэл боорцог шамбааралдаад сайн хөөхгүй учраас тааруулж хийгээрэй.
Амжилт!
Та бүхэн хийсэн зургаа явуулаарай
#боорцог #boortsog #гэрийн боорцог #боорцогхайрах

Видео Гэрийн Боорцог | Boortsog канала YumLife
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 декабря 2020 г. 13:08:23
00:02:27
Яндекс.Метрика