Загрузка страницы

Сургалтын танилцуулга: "Бүтээлийн концепц хэрхэн боловсруулах"

БҮТЭЭЛИЙН КОНЦЕПЦ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ОНОЛ + ДАДЛАГА ХОСОЛСОН 1 ӨДРИЙН СУРГАЛТ = ДР.Ц.ЦЭНДПҮРЭВ

Тус сургалтыг Их Британийн Лийдс Бескеттийн Их Сургуулийн Контемпорэри урлагийн бүтээлийн Магистр, Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, судлаач Др.Ц.Цэндпүрэв удирдан явуулна.

Др.Ц.Цэндпүрэв нь 2012 онд Монголдоо буцан ирснээс хойш "Контемпорэри урлагийн тухай" цуврал сургалтыг явуулж ирсэн ба нийт 200 гаруй урлаг сонирхогч, мэргэжлийн оюутнууд болон уран бүтээлчид хамрагдсан байна. Тэрээр контемпорэри урлагийн чиглэлээр бүтээхүйн болон судлахуйн ухаанд мэргэшсэн Монголын цөөн тооны дэлхийн түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Их Британи, Монголд нийт 5 бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, АНУ, Финлянд, Их Британи, Монголд нийт 8 хамтарсан үзэсгэлэн, Их Британи болон ХБНГУ-д олон улсын урлагийн төслүүдэд уригдан ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн билээ. Др.Ц.Цэндпүрэв нь контемпорэри урлагийн төрлүүд дундаас “Гэрэл зургийн урлаг”, “Видео урлаг”, “Перформанс урлаг”, “Бүтээлийн концепц боловсруулалт”-ын тухай Др.Элизабет Стирлинг, Др.Иса Андерсон, Проф.Жил Морган зэрэг Их Британи, Шведийн тэргүүлэх уран бүтээлч профессоруудаас суралцан эзэмшсэн болно.

СУРГАЛТЫН АГУУЛГА:

10.00-11.30 Бүтээлийн концепцийн тухай үндсэн ойлголт

11.40-13.00 Бүтээлийн концепцийг боловсруулах үе шатууд 1-5 (Бүтээлийн концепцийн үе шатуудыг танилцуулсан материалыг хүн бүрт тараана)

13.00-14.00 Үдийн завсарлага. (Үдийн хоолны зардал сургалтын төлбөрт багтсан)

14.00-15.30 Бүтээлийн концепцийг боловсруулах үе шатууд 6-10

15.40-17.00 Семинар: Бүтээлийн концепцийн боловсруулалтын үе шатуудыг ашиглан зохиомж хийх, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, сургагч багшаас зөвлөгөө авах

17.00-18.00 Чөлөөт ярилцлага

ЗОРИЛТОТ БҮЛЭГ:

Дүрслэх урлагийн бүх төрлүүд, дизайн, гэрэл зургийн чиглэлээр дагнан болон хавсран ажилладаг уран бүтээлчид, гэрэл зурагчид, оюутнууд болон сонирхогчид. Насны хязгаар байхгүй.

СУРГАЛТЫН ТУХАЙ:

Тус сургалт нь нийт 7 цаг үргэлжлэх бөгөөд онол, дадлагын холимог хэлбэрээр явагдана. Үдийн хоолны завсарлага нь 13.00-14.00 хооронд болох ба шинэ танилуудтайгаа улам дотно танилцах боломж танд олдох болно.

Байршил: “Гурван Гал” Оффис төв, 300 тоот

Хүний багтаамж: 10 хүн

Холбоо барих утас: 80113176

Видео Сургалтын танилцуулга: "Бүтээлийн концепц хэрхэн боловсруулах" канала Vanjil Art Institute
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 декабря 2019 г. 16:23:36
00:18:12
Другие видео канала
Контемпорэри урлагийн тухай лекц. "Гар +   Дор" үзэсгэлэнгийн куратор Др.Ц.ЦэндпүрэвКонтемпорэри урлагийн тухай лекц. "Гар + Дор" үзэсгэлэнгийн куратор Др.Ц.ЦэндпүрэвЦензургүй зөвлөгөө #2: Яагаад төлөвлөх ёстой вэ, гадаадад суралцахын ач холбогдолЦензургүй зөвлөгөө #2: Яагаад төлөвлөх ёстой вэ, гадаадад суралцахын ач холбогдол"BELOW + ME"/"ГАР + ДОР" - Anudari Tsolmon's Debut Exhibition - Documentary Film"BELOW + ME"/"ГАР + ДОР" - Anudari Tsolmon's Debut Exhibition - Documentary FilmWelcome to Anudari Tsolmon's debut solo exhibition "BELOW + ME"/"ГАР + ДОР"!Welcome to Anudari Tsolmon's debut solo exhibition "BELOW + ME"/"ГАР + ДОР"!Deep Conversations # 2 Curator Dr Tsendpurev Tsegmid & Photographer Simon NorfolkDeep Conversations # 2 Curator Dr Tsendpurev Tsegmid & Photographer Simon NorfolkДияане Арбусийн “Нэргүй“, Борын Инжинаашийн “Монголын орчин үеийн өсвөр үе” -  Багш Др Ц.ЦэндпүрэвДияане Арбусийн “Нэргүй“, Борын Инжинаашийн “Монголын орчин үеийн өсвөр үе” - Багш Др Ц.ЦэндпүрэвМанай куратор, урлаг судлаачдын баг бүрдлээ! Бид мэргэжлийн бичвэрийн үйлчилгээгээ өргөжүүлж байна!Манай куратор, урлаг судлаачдын баг бүрдлээ! Бид мэргэжлийн бичвэрийн үйлчилгээгээ өргөжүүлж байна!Mongol Zurag: The Art of EverydayMongol Zurag: The Art of EverydayЦензургүй зөвлөгөө #3: Бүтээл заавал концепцтой байх ёстой юу?Цензургүй зөвлөгөө #3: Бүтээл заавал концепцтой байх ёстой юу?Цензургүй зөвлөгөө #4: Бүтээл ба концепцийн бичвэрийн уялдаа холбоосЦензургүй зөвлөгөө #4: Бүтээл ба концепцийн бичвэрийн уялдаа холбоосМузей, музейн ирээдүй, менежмент ба куратор - Mr.Jorrit BritschgiМузей, музейн ирээдүй, менежмент ба куратор - Mr.Jorrit BritschgiGina is in The Metropolitan Museum of Art (The Met) - Asian WingGina is in The Metropolitan Museum of Art (The Met) - Asian WingDeep Conversations # 1 Curator Dr Tsendpurev Tsegmid & Artist Prof. Tom HunterDeep Conversations # 1 Curator Dr Tsendpurev Tsegmid & Artist Prof. Tom Hunter"Гэрэл зурагчны ёс зүйн код хүний эрхийн асуудалд нөлөөлөх нь" Б.Болорсайхан, Др.Ц.Цэндпүрэв"Гэрэл зурагчны ёс зүйн код хүний эрхийн асуудалд нөлөөлөх нь" Б.Болорсайхан, Др.Ц.Цэндпүрэв"Сэтгэл гутралын тухай" Сэтгэл судлаач, Японы Кюүшүгийн их сургуулийн Докторант П.Мягмаржаргал"Сэтгэл гутралын тухай" Сэтгэл судлаач, Японы Кюүшүгийн их сургуулийн Докторант П.МягмаржаргалЦензургүй зөвлөгөө #1: "Захиалгын ажил болон бүтээлийн хоорондын тэнцвэрийн тухай"Цензургүй зөвлөгөө #1: "Захиалгын ажил болон бүтээлийн хоорондын тэнцвэрийн тухай""Гэрэл зургийн үзэсгэлэн, түгээмэл асуудлууд, гарц ба боломжууд""Гэрэл зургийн үзэсгэлэн, түгээмэл асуудлууд, гарц ба боломжууд"Др.Ц.Цэндпүрэв "Миний тархинд бичигдсэн гэрэл зургийн бүтээлүүд" цуврал #15 Dayanita SinghДр.Ц.Цэндпүрэв "Миний тархинд бичигдсэн гэрэл зургийн бүтээлүүд" цуврал #15 Dayanita SinghВанжил арт институт, Ванжил.шоп болон УБМАШ зөвлөх үйлчилгээний танилцуулгаВанжил арт институт, Ванжил.шоп болон УБМАШ зөвлөх үйлчилгээний танилцуулгаCheryl Hazan Art Gallery - Cutting EdgesCheryl Hazan Art Gallery - Cutting Edges
Яндекс.Метрика