Загрузка страницы

Найдандорж- Яг л чи минь

Яг л чи минь
Үг. Х. Энхтайван Хурандаа
Ая. Б. Лувсанравдан Хурандаа МУСТА

Цагаахан талыг чимэглэх яргуй шиг
Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг
Гэгээн совинд итгэл төрүүлж
Гэнэн сэтгэлийг урин дуудсан
Дх: Яг л чи минь хавар шиг яруухан билээ
Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ

Зуун өнгөөр хуарлах цэцэгс шиг
Зуурхан орсон хурын солонго шиг
Зүрх сэтгэлийг уяраан догдлуулж
Зүүдний ертөнцөд хөтлөн дагуулсан

Яг л чи минь зун шиг янагхан билээ
Яг л чи минь зун шиг янаг энхрийхэн билээ

Уулсаа даван ганганах шувууд шиг
Уудам амьдралд хамтдаа дуулах шиг
Хүний орчлонгийн жамыг ойлгуулж
Хүсэл сэтгэлд минь хайр оргилуулсан

Яг л чи минь намар шиг ялдамхан билээ
Яг л чи минь намар шиг ялдамхан намбалаг билээ

Аясаар будрах цасан ширхэг шиг
Анир чимээгүй орчлонд хоёулхнаа шиг
Саруул ухааны мэлмийг нээж
Сайхан хайрын жаргал бэлэглэсэн

Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ
Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ
Яг л чи минь хайр шиг халуухан билээ
Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ

Видео Найдандорж- Яг л чи минь канала Naidandorj Dorjsuren
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 февраля 2019 г. 17:19:28
00:04:17
Яндекс.Метрика