Загрузка страницы

Л.Балхжав МУУГЗ - "Хайрын өргөө" - Дуучин С.Гантогоо L.Balkhjav-Khairiin Urguu S. Gantogoo

Balkhjav Composer
UBS телевизийн бүтээл "Бэрүүд" ОАУСК-ны дуу "ХАЙРЫН ӨРГӨӨ" Хөгжим: Л.Балхжав
Шүлэг: Б.Нармандах
Дуучин: С.Гантогоо
ХАЙРЫН ӨРГӨӨ

Ертөнц доторх бяцхан ертөнц мэт
Ер бусын нэгэн байшин байдаг
Өрөө бүр нь өөр өөрийн түүхтэй
Өнгө өнгийн гэрэлт дурсамжтай
Хаа ч явсан ч зүрхэндээ тээдэг
Хамгийн нандин хайрын минь ертөнц

Хөөрхөн үрсийн инээд цалгисан
Хайр итгэлийн дуу эгшиглэсэн
Хэзээ ч хувирахгүй үнэнч сэтгэлээр
Хамгийн ариун хайраа зориулдаг
Аз жаргалын минь гэгээн өргөө
Амин хайртай миний л гэр бүл

Дахилт: Хамгийн дулаахан газар
Хаана байдгийг би мэднэ ээ
Ээжийн минь хайр, аавын халуун нөмөртэй
Энэ бол бидний хайртай гэр бүл
Энэ бол бидний хайрын өргөө
Чамайг хэзээ ч дааруулж ганцаардуулахгүй ээ

Аав ээжүүд үргэлж хамтдаа байгаад
Амин үрс минь инээж яваасай
Амьдрал дандаа хайраар үргэлжилж
Айл бүхэн жаргалтай байгаасай
Хайраас ургасан цэцэгс болохоор
Хан хорвоод бид хайрыг түгээнэ ээ

Дахилт: Хамгийн дулаахан газар
Хаана байдгийг би мэднэ ээ
Ээжийн минь хайр, аавын халуун нөмөртэй
Энэ бол бидний хайртай гэр бүл
Энэ бол бидний хайрын өргөө
Чамайг хэзээ ч дааруулж ганцаардуулахгүй ээ
Хааяахан бид нэг нэгнээ гомдоодог ч
Хатуухан үгс санаандгүй хэлдэг ч
Аз жаргалынх нь л төлөө байдаг
Амин зүрхний холбоотой билээ

Дахилт: Хамгийн дулаахан газар
Хаана байдгийг би мэднэ ээ
Ээжийн минь хайр, аавын халуун нөмөртэй
Энэ бол бидний хайртай гэр бүл
Энэ бол бидний хайрын өргөө
Чамайг хэзээ ч дааруулж ганцаардуулахгүй ээ

Видео Л.Балхжав МУУГЗ - "Хайрын өргөө" - Дуучин С.Гантогоо L.Balkhjav-Khairiin Urguu S. Gantogoo канала My voice шоу
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 марта 2020 г. 11:28:32
00:04:46
Яндекс.Метрика