Загрузка страницы

Репиний Академийн Шадар 3

Монгол Арт Галерейгаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын "Өвийн дээжис" болох тусгай үзэсгэлэнг 2022 оны 5 сарын 25 наас 6 сарын 4 ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнг бид жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, тэдний тухай холбогдох материалаа цуглуулж эхэлсэн. Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүд тавигдаж байна.

Монгол Арт Галерейн үзэсгэлэнгийн менежер, зураач, дүрслэх урлаг судлалын магистрант Б.Болортуяа "Mongol Art Gallery Уран зурагт дурлагсад" цахим хуудсаар зураачдын цахим санг бүрдүүлэхээс гадна судалгааны ажлынхаа сэдвийг Ё.Өлзийхутаг зураачийн намтар уран бүтээлийг сонгон судалж байгаа нь энэхүү ажилд тус нэмрээ өгч байна.

Мөн С.Элбэгдорж зураачийн гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацралт эгчийн тусламжтай ОХУ-ын Дүрслэх ухааны академийн эрдэм шинжилгээний архиваас РАХ зураачдынхаа ховор материалыг хүлээн авч үзэсгэлэнд толилуулахаар бэлдээд байна.

Монгол Арт Галерей 3 жилийн хугацаанд соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд мэргэжлийн баг болж зураачдын үзэсгэлэнгүүд, хүүхэд багачуудад зориулсан урлагийн хөтөлбөрүүд, алтан үеийн зураачдын тэмдэглэлт ой, баримтат кино, ном, эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн зэргийг нэг дор чанартай хийн галерейн соёлыг нэвтрүүлэхийг манай хамт олон зорин ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн нээлт: 2022.05.25 16:00 цагт Монгол Арт Галерейн II давхрын танхимд
Утасны дугаар: 77198080

https://www.mongolartgallery.mn/14/nitem

Видео Репиний Академийн Шадар 3 канала Mongol Art Gallery
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 мая 2022 г. 9:45:04
00:11:59
Другие видео канала
INFINITE LINES - Contemporary Art Exhibition by Solongo Tseekhuu @mongolartgallery​INFINITE LINES - Contemporary Art Exhibition by Solongo Tseekhuu @mongolartgallery​Mongol Art GalleryMongol Art Gallery“ARTSCAPE II - АДИЛ ҮГҮЙ ЕРТӨНЦ” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН“ARTSCAPE II - АДИЛ ҮГҮЙ ЕРТӨНЦ” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНMongol Art Gallery in 2022Mongol Art Gallery in 2022"ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР" хоёр хүний драмын жүжиг"ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР" хоёр хүний драмын жүжигБ.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой, "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" түүхэн УСК 30 жилийн ойБ.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой, "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" түүхэн УСК 30 жилийн ой"MONGOL ZURAG" contemporary exhibition @mongolartgallery"MONGOL ZURAG" contemporary exhibition @mongolartgallery"ТУСГААР НЭГДЭХҮЙ" Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн #2"ТУСГААР НЭГДЭХҮЙ" Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн #2"ТУСГААР НЭГДЭХҮЙ" Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн"ТУСГААР НЭГДЭХҮЙ" Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнМонгол Арт Галерей #УРАН_БАРИМАЛ-ын сургалтМонгол Арт Галерей #УРАН_БАРИМАЛ-ын сургалтMongol Art Road 2022 - Хэнтий аймгаар явсан судалбар аялалMongol Art Road 2022 - Хэнтий аймгаар явсан судалбар аялалАрдын Зураач, МУУГЗ зураач Б.ГомбосүрэнАрдын Зураач, МУУГЗ зураач Б.Гомбосүрэн''МӨР'' МУУГЗ С ДОНДОГ''МӨР'' МУУГЗ С ДОНДОГ#exhibitions @mongolartgallery#exhibitions @mongolartgalleryMongol Art 2021 - Хүүхдийн уран зургийн улсын уралдаанMongol Art 2021 - Хүүхдийн уран зургийн улсын уралдаанБолдбаатарын Батжин "ГЭГЭЭ" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнБолдбаатарын Батжин "ГЭГЭЭ" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнМонгол Зураг Нийгэмлэг 20 жил   Цуврал лекцМонгол Зураг Нийгэмлэг 20 жил Цуврал лекцДүр бүтээх зургийн сургалтДүр бүтээх зургийн сургалтХүүхэд бүр Зураач цахим зургийн хичээлХүүхэд бүр Зураач цахим зургийн хичээлУрлагийн амьдрал хамтарсан үзэсгэлэнУрлагийн амьдрал хамтарсан үзэсгэлэн
Яндекс.Метрика