Загрузка страницы

“ӨРШӨӨ”-2

Зохиолч: Todko Samson
Уншсан: Ц.Цэрэнболд
Хөгжим: Б.Эрдэнэбат /Алтан ураг/
Сүслэн өргөсөн цацал тань зулай дээр минь сүүн зам болон тогтож ээ
Би таныхаа буйд төөрөө нь үгүй
Эмтэрч ишилсэн үгс чинь зөв буруугийн дунд олмыг минь чангалж ээ
Би чинийхээ буйд сэвтээ нь үгүй
Энгэртээ сүүн горхи зангилсан ижий минь
Инээхдээ дуун чимэг хөвчилсөн гэргий минь
Энэрэл минь
Би сүүтэй уулын хормойд өсчээ
Би дуутай талын энгэрт эрхэлжээ
Ижий минь
Таныхаа наран жаргахаас өмнө ээнэгшсүү
Энхрий минь
Ханийнхаа насан залууд ижиллэсүү
Нас нь шингэрч
Зүс нь сүүдэртээд
Өвгөдийн одсон зүгт өөрийгөө
Өдөр өдрөөр ойртож буйг мэдэх ч
Намайг л мөнх амьдрах юм шиг бөөцийлөх
Бусдын нүглээс эмээх ч
Өөрийн үрээс үл ичих
Бүдэрсэн чулуу бүрийг минь
Буцаж харихдаа аваад одох юм шиг хормойлох...Ижий минь
Өшлөөс бэргэх ч
Өөрөөс минь үл цэрвэх
Хорвоогийн уудам
Ханийн тэврэлтээс мөчидхөн санагдах
Дээлийг минь бүтэн ороох үес
Дэлхийг бүсэлсэн чинээ сэтгэх... Хайрт минь
Махнаас нь мах тасалж
Цуснаас нь цус асгаж төрөөд
Нулимс, сүү хоёроор тань умдаалж явдгаа бодоод
Нүглээс холдмуй, би
Төрөхийн цагт биеийн минь бохирыг
Өсөхийн цагт бодлын минь буртгийг
Өтлөхийн цагт үйлийн минь бузрыг
Үхэхийн цагт амьдын минь барцдыг
Эх хүн л угаана
Эхнэр хүн л ариусгана
Гэвээс
Салхи сүүдэргүй байдаг шиг
Цуснаас сүү үнэртдэггүй шиг
Үг минь
Хайр минь
Үнэн байх болтугай, хичээе
Өршөөгөөрэй ижий бурхан минь
Өршөөгөөрэй ижил сэтгэл минь
Үг минь хүйтэн аваас голгүй хөлдөх
Үйл минь үнэн аваас галгүй ч асах
Цэх гишгэхэд жаргаж
Цэцэгс үзээд цэнгэх
Бүсгүй хүн
Будант орчлон тэр чигтээ эх хүн
Эмэгтэй хүнээс бүтмуй
Энэ биеийг минь
Эр хүнийг өршөө

Видео “ӨРШӨӨ”-2 канала BLACKZEBRA
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 февраля 2023 г. 14:42:13
00:03:29
Яндекс.Метрика