Загрузка страницы

Ширнэн буюу Их Зүрхэн судар

HIS HOLINESS DALAI LAMA HEART SUTRA TEACHINGS. Session 3. part 4. 2010 may 13. Цогт Цагийн Хүрдэн Төвийн Тэргүүн Лам Буяндэлгэр Их Зүрхэн сударыг уншлаа. Тегс билгийн зүрхэн судар. Ширнэн. Би ийнхүү сонссон юм. Тэр үед Бурхан багш Ражагриха хотын Гридхакути уулнаа дээд сахилтан . бодь сэтгэлтэн агуу шавь нартайгаа хамт заларч байлаа.Бурхан багш энэ үед юмс үзэгдлийн зүйл ангийг тольдох гүн гэгээ хэмээх бясалгалд тевлерсен байв.Мен тэр цагт агуу бодь сэтгэлтэн Аръяабал хутагт бээр тегс билгийн гүн замналаар таван цогцсын мен чанар хоосон болохыг толидох белгее. Тэр цагт Бурхан багшийн адислалаар эрхэм хүндэт Шарибудра бээр агуу бодь сэтгэлтэн Арьяабал хутагтад ийм асуулт ечив.Тегс билгийн гүн замналаар замнахыг хүсэгч хувь ереелт хевгүүд . охид хэрхэн суралцах вэ....Ийнхүү асуувал агуу бодь сэтгэлтэн Арьяабал хутагт эрхэм хүндэт Шарибудрад ийн егүүлвэй. Шарибудра аа, Тегс билгийн гүн замналаар замнахыг хүсэгч хувь ереелт хевгүүд. охид ийм үзэхүйг эзэмшигтүн. Таван цогцос мен чанараараа хоосон болохыг жинхэнэ утгаар нь нээгтүн. Дүрс бол хоосон чанар. Хоосон чанар бол дүрс. Дүрсээс ангид хоосон чанар үгүй. Хоосон чанараас ангид дүрс үгүй. Түүнчлэн сэрэл. бодол, үйлдэл. сэтгэл оюун бүгд хоосон чанартай..Шарибудра. тэр мэт юмс үзэгдэл бүгд хоосон, бэлгэ чанар үгүй. үүсэх ч үгүй. устах ч үгүй, хиртэх ч үгүй.. цэвэрших ч үгүй дундрах ч үгүй. дүүрэх ч үгүй бөлгөө. Шарибудра. Тийм учир хоосон чанарын үүднээс дүрс үгүй. сэрэл үгүй. бодол үгүй. үйлдэл үгүй. сэтгэл үгүй. Нүд үгүй. чих үгүй. хамар үгүй. хэл үгүй. бие үгүй. ухаан үгүй..Мунхаг үгүй. Мунхгаас ангижрах нь үгүй. Үүнээс эхлэн өтлөх үгүй. үхэх үгүй. Етлөх үхэхээс ангижрах нь хуртэл бүгд үгүй.
Түүнчлэн зовлон угуй, зовлонгийн шалтгаан угуй. зовлонг хорьсон нь үгүй, хорих зам нь ч угуй, оюун билиг угуй. олох ба эс олох аль нь ч үгүй.Шарибудра энэ мэтээр бодь сэтгэлтэнд олдох зүйл үгүй тул, дээд билгийг шүтэж. эзэмшсэнээр оюун санааны бохирдол. айдас хүйдсээс ангижирч, чанх буруу төөрегдөлд зовлонг даван туулсан төгс амирлалд хүрэх болно.

Видео Ширнэн буюу Их Зүрхэн судар канала Khaliun Tsevegdorj
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 апреля 2013 г. 16:25:21
00:06:52
Яндекс.Метрика