Загрузка страницы

Ice top Shine jil feat Tselmuun HD

Дахилт
Хайрт чамайг би үргэлж хүлээнэ гацуур модонд нандnн хүслээ шивнэн хүлээнэ
Хэзээ ч мартахгүй зул сарын баярыг хаялах цасан чи авч ирэв үү?
Аз жаргал бэлэглэсэн шинэ он ирлээ
Ая эгшиг нэмсэн шинэ жил ирлээ
Нүүр дүүрэн инээмсэглэл зүрх дүүрэн хайр
Итгэл бас сэтгэл тэвэр тэвэр сарнай
Цасан ширхэг бүрийн тоогоор баяр баясал бэлэглэе
Хамгийн үнэтэй ариун нандин хайрыг бас бэлэглэе
Алив алив нэгдэцгээе сүлд модоо чимцгээе
Алив алив дуулцгаая хундага тулган босцгооё
Шүр сувдан зүүлт чамайг минь гоёоод л
Шинэ жилийн тэнгэр одоороо чимээд л
Чимээ аниргүйн дунд хослон биенээ тэврээд л
Намуухан дулаахан хайраараа чимээд л
Баяр дээр баяр нэмж баяр баясан бэлэглэе
Сүлд ногоон гацуур модоо хүслээ шивнэн чимэглэе
Урам зориг хүч чадал аз хийморь сайн сайхныг гэр бүлд тань аз жаргалыг хүсъе
Дахилт
Дуулж баясаж угтаарай шинэ оноо шинэ оноо
Дурлуулж дурлуулж яваарай шинэ ондоо шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай нас байна
Буурлаа дээдэлж яваарай буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай жаргал ирнэ
Улиран одох жилдээ сайхан дурсамж дүүрэн байг
Угтаж буй жилдээ урам зоригоор дүүрэн байг
Эв найраар инээд хөөрөөр хүн бүр бялхана
Энэ үдэш шинэ жилийн хамгийн сайхан хором
Сарвайсан бүхнээ авч санасан бүхэн нь биелэг
Сайхан бүхэн цалгиж үйлс бүхэн дэлгэрч
Хүн бүрийн хүсэл биелнэ гэдэгт итгэж байна
Хүн бүрийн сэтгэл баяр баяслаар дүүрэн байг
Дахилт
Хүсэн хүлээсэн зул сарыг чи
Хүсэн хүлээсэн цасан бударч
Хүсэн хүлээсэн хайрын минь
Холын хол алсын алсаас надад авч ирэв үү?
Сэвсгэр цасанд бүгдээрээ бүжье
Энэ үдэш цөмөөрөө хөгжие
Шинэ он шинэ жилийн баярын мэндийг
Шижгэнэсэн залуус та бүгдэд хүргэе х2
Баяр дээр нь баяр нэмье баяр нэмье
Хүсэл дээр нь хүч нэмье хүч нэмье
Хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй
Хүн чанараа битгий гээгээрэй инээгээрэй
Хүнлэг сэтгэлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Оргилуун дарсаа өөдөө өөдөө ерөөл тавин тулгацгаая
Хүсэн хүлээсэн мөч ирлээ жаргал дүүрэн цэнгэцгээе
Их үйлсийг эхлүүлэхээр шинэ жил ирэхдээ
Элдэв дэмий бодол гунигийг үргээн байж ирдэг юм
Хайр дурлалыг улам асааж шинэ жил ирэхдээ
Хүний хүүгийн хүсэл зоригийг бадраан байж ирдэг юм
Төрийн тэргүүн үгээ хэлэх тэр торгон цагт
Төрсөн гэртээ цуглаарай хэн ч битгий хоцроорой
Хайр дурлалыг улам асааж шинэ жил ирлээ
Хүний хүүгийн хүсэл зоригийг бадраан байж ирлээ
Дахилт

Видео Ice top Shine jil feat Tselmuun HD канала happyhappy dotmn
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 декабря 2013 г. 18:35:05
00:05:05
Яндекс.Метрика