Загрузка страницы

"TORGUUD KUUNDEEN- Tangible cultural heritage" ("Торгууд Күүндээн" - Торгуудын соёлын биет өвүүд)

"Торгууд Күүндээн" нэвтрүүлэг - Торгуудын соёлын биет өвүүд нэвтрүүлэг нь Ховд аймгийн Булган сумын Соёлын ордон, Ахмадын хороо, ахмад болон залуу уран бүтээлчидтэй хамтран "Торгууд Күүндээн" хэмээх Булган сумын Торгууд монголчуудын өв соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой телевизийн таван цуврал нэвтрүүлгийг орон нутгийн "Ховд" телевизийн чадварлаг хамт олноор бүтээлгэж байсан билээ
Тус нэвтрүүлэг нь
1. Торгуудын домог хууч яриа
2. Торгуудын уртын дуу
3. Торгуудын соёлын биет өвүүд
4. Торгуудын бий биелгээ
5. Торгуудын зан заншил, ерөөл магтаал, цээрлэх ёсон зэрэг таван цуврал юм.
Монгол утсаатан нь нийтдээ 100 орчим ястанаас бүрддэгийн нэгэн томоохон төлөөлөл нь Торгууд монголчууд юм. Торгууд монголчууд нь ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах улсад, БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Автономит орны Ховог сайр, Баянголын тойрогт, Өвөр монголын өөртөө засах орны Алшаа аймгийн Эзнээ хошуунд, Монгол улсын Ховд аймгийн Булган суманд тус тус амьдарч байна. Монгол улсад өдгөө 14 500-15 000 Торгууд монголчууд амьдарч байгаа нь бусад газар орон байгаа Торгуудуудын хамгийн бага тоотой нь юм.
Тус нэвтрүүлгийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлж, зарим санхүү болон эд материалын дэмжлэг үзүүлсэн "Булган Хөрс ХХК", "Булган Өгөөж " ХХК, иргэн Т.Ганбаатар, М.Мөнхцэцэг нар болон нэвтрүүлгийг чанартай өндөр түвшинд гүйцэтгэж, бүтээж өгсөн П.Самбаллхүндэв захиралтай "Ховд" телевизийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Өдгөө Өгөөж Баян Минжит Булган нутагтаа торгууд түмэн энх түвшин, жарган сууцгааж байна.
Та бүхэн нэвтрүүлгээ үзэж, үр хүүхдүүддээ өвгөдийн уламжлалыг ямах ч атугай өвлүүлэн үлдээнэ үү..

Видео "TORGUUD KUUNDEEN- Tangible cultural heritage" ("Торгууд Күүндээн" - Торгуудын соёлын биет өвүүд) канала Uuganjargal Damdinsuren
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 апреля 2020 г. 4:59:44
00:32:14
Яндекс.Метрика