Загрузка страницы

"Орхон Онги" Эко төсөл

Онги гол нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг томоохон гол юм. Уур амьсгалын хуурайшилт, бэлчээрийн талхагдал, малын тэжээлийн ургамлын тариалалт, уул уурхай зэргээс шалтгаалан 1980-аад оны дунд үеэс Говийн нуурууд хатаж ширгэн, экологийн доройтолд орж эхэлсэн байна. 2020 оны байдлаар Өвөрхангай аймгийн Баянгол сумаас доош Онги гол тасарч шурган, зарим хэсэгтээ голдирлын шүүрлээр ил гарч түр урсаад, буцаад шургах байдалтай үргэлжилсээр Сайхан-Овоо сум хүрч байна.

Онги голын урсац нэмэгдүүлэх “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ боловсруулах техникийн шийдлийн хүрээнд Орхон болон Онги гол дээр олон зориулалтаар ашиглах усан цогцолборууд байгуулж, усны хуримтлал бий болгох, Орхон голоос Онги голд урсац шилжүүлэх замаар Онги гол болон Улаан нуурыг сэргээх, өмнөд говийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсийн хүн ам, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлд ус дамжуулах байгууламжуудыг цогц байдлаар төлөвлөсөн болно. “Орхон-Онги” эко төсөлд 3 аймгийн 9 сумын нутаг дэвсгэр хамрагдаж байна. Нийт хоёр усан цогцолбор, 509 киллометр ус дамжуулах байгууламж, 3 усан цахилгаан станцаас бүрдэнэ.

“Хайдродизайн прожект” ХХК-ийн захиалгаар "Старгэйт" ХХК хийж гүйцэтгэв.
©2021

#Орхон #Онги #Төсөл

http://www.facebook.com/hdp.2011

Видео "Орхон Онги" Эко төсөл канала Munkh Uugan Kh
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 июля 2021 г. 17:44:02
00:14:36
Яндекс.Метрика