Загрузка страницы

Зүүн тархины дуу Капитал хамтлаг | zuun tarhinii duu Capital band

Зүүн тархины дуу | Капитал хамтлаг 2018

Дууны үгийг : Quiza
Дууны аяыг : Хамтлагийн гишүүд
Дуу бичлэг : Limitless records studio Р. Батболд
Хөгжмийн бичлэг : Номин студи Э. Хүрэлбаатар
Клип: iRed studio Д. Мөнхбат
Ивээн тэтгэгч: Их минж ХХК захирал М. Золбадрах

Follow Capital band: https://www.facebook.com/pg/Capital-band-1935036659896549/about/

Зүүн тархины дуу

Хотын гудамж яг л байдгаараа
Урсах амьдарлыг харан дүнхийнээ
Хонгор чи минь яг тэр хэвээрээ
Урд замын гарцаа харан хүлээнээ

Зам нийлээгүй хайр дурлал минь
Хуучин пянзанд минь үүрд шингээстэй
Ярьж амжаагүй тэр дурсамж минь
Тоостой гитартай минь хамт үлдсэн

Чи миний зүрхэнд алдсан цаг хугацаа
Зүүд нойронд минь эгшиглэх аялгуу
Чиний дүр сэтгэлд хоногшсон дурсамж
Зүүн тархинд минь хөглөгдөх нэгэн дуу

Чи миний тархинд хадгалсан зураг
Зөн совин минь чамайг ер мартаагүй
Адислаж амжаагүй бидний дурлал
Зөв буруу гэдгээ ч мэдэж чадаагүй – чи явсан

Харах цонхны цаадах бороо нь орсоор
Дуртай дууг минь бодолд эгшиглүүлнээ
Хар коофийны минь амт гашуун оргиод
Дурлал хайрыг минь надад мэдрүүлнээ

Чи миний зүрхэнд алдсан цаг хугацаа
Зүүд нойронд минь эгшиглэх аялгуу
Чиний дүр сэтгэлд хоногшсон дурсамж
Зүүн тархинд минь хөглөгдөх нэгэн дуу

Чи миний тархинд хадгалсан зураг
Зөн совин минь чамайг ер мартаагүй
Адислаж амжаагүй бидний дурлал
Зөв буруу гэдгээ ч мэдэж чадаагүй

Хэлээгүй хоцорсон үгээ
Бодолдоо би үүрд үлдээсэн
Мэдээгүй салсан энэ түүх минь
Хувь заяа, төөрөг юм байлгүй дээ – чи явсан ...
Дх: 1 – Чи явсан,

Видео Зүүн тархины дуу Капитал хамтлаг | zuun tarhinii duu Capital band канала i RED
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 декабря 2018 г. 17:13:03
00:04:47
Яндекс.Метрика