Загрузка страницы

Ширнэн / билгүүний зүрхэн судар

Хутагт 3 эрдэнэд мөргөе

Ийн хэмээн намайг сонсох тэр үед Бурхан багш Хааны харш Тас цогцолсон ууланд гэлэнгийн их хувраг болон бодь сэтгэлт их хуврагуудтай хамт оршин байв. Тэр үед бурхан багш “Гүн үзэгдэл” нэрт номын тоот самадид тэгш оршин байв. Мөн тэр үед бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг билгийн чанадад хүрсэн гүн явдлыг сайтар шинжлээд 5 цогцосууд ч мөн чанартаа хоосон хэмээн үзжээ.

Тэгэхэд бурханы хүчээр насан төгөлдөр Шаарийвуу бээр бодь сэтгэлт махасадва Жанрайсиг-т ийнхүү өгүүлэв: Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүссэн язгууртны хүү юмуу язгууртны охид нар хэрхэн суралцах вэ?, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг насан төгөлдөр Шаарийвуу д ингэж өгүүлэв. Шаарийвуу! Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүсэгч язгууртны хүү, язгууртны охид нар ийнхүү ухаарах хэрэгтэй. 5 цогцосууд мөн чанараараа хоосон гэдгийг үнэхээр ухаар.

Дүрс хоосон юм. Хоосон чанар нь дүрс юм. Дүрсээс өөр хоосон чанар гэж үгүй. Хоосон чанараас ч өөр дүрс гэж үгүй юм. Түүнчлэн мэдрэхүй, хуран мэдэл, хуран үүдэл, тийн мэдлүүд ч хоосон болой.

Шаарийвуу! Түүнийг ухаарвал юмс бүгд хоосон чанартай бөгөөд бэлгэ чанар үгүй, төрөх үгүй, үхэх үгүй, хир үгүй, хирээс хагацсан үгүй, буурах үгүй, нэмэх үгүй болой.

Шаарийвуу! Хамаг юм хоосон дор дүрс үгүй, мэдрэхүй үгүй, хуран мэдэл үгүй, хуран үйлдэл үгүй, тийн мэдэл үгүй, нүд үгүй, хамар үгүй, чих үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүрэлцэхүй үгүй, юмс үгүй болой.
Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй. Сэтгэлийн тийн мэдлийн орон ч үгүй. Мунхаг үгүй, мунхагыг барах үгүй, өтлөхүй, үхэхүй үгүй. Өтлөхүй, үхэхүй барагдах үгүй юм. Түүнчлэн зовлон үгүй, бүхэн гарах үгүй, хорихуй үгүй, мөр үгүй. Билиг билгүүн үгүй, олох үгүй, эс олох нь ч үгүй.

Шаарийвуу! Түүнийг ухаарвал бодьсадва нарт олох нь үгүй тул билгийн чанадад хүрсэн гүн үүнд шүтэж оршвол сэтгэлд түүтгэр үгүй бөгөөд айдас үгүй болой. Буруушаахаас машид ангижирч нирвааны эцэст хүрэх юм.
Гурван цагт илт орших бурхан бүгд ч билгийн чанадад хүрсэн гүн үүнийг шүтэн оршино.

Ханьцашгүй тарни, чацуу бус ба чацуу тарни, зовлон бүхнийг машид амирлуулах тарни, худал бус үнэн гэж мэдэх бөгөөд билгийн чанадад хүрсэн тарнийг өгүүлвэл: Дадъяата ум гадэ гадэ бара гадэ бара-сам гадэ боди суухаа.

Шаарийвуу! Бодь сэтгэлтнүүд ийнхүү билгийн чанадад хүрсэн гүн явдалд суралцан үйлд.
Тэгтэл бурхан багш самадигаасаа босон: бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг-ийг сайн хэмээн магтан “ Сайн сайн, язгууртны хүү тийм болой” Түүнчлэн таны хэрхэн заасанчлан билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явбал гурван цагийн бурхан бүгд даган баясах болно гэв.
Бурхан багшийг ийнхүү айлдахад насан төгөлдөр Шаарийвуу, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсиг болон тойрон хүрээлсэн тэнгэр, хүн, асурь, үнэр идэшт тэргүүтэн бүгд баясан Бурхан багшийн номлолыг магтан сайшаав.

Видео Ширнэн / билгүүний зүрхэн судар канала Tuguldur Vajra
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 мая 2021 г. 3:38:00
00:03:26
Другие видео канала
Яндекс.Метрика