Загрузка страницы

Дээрхийн Гэгээн ХIҮ Далай багшийн сар шинийн мэндчилгээ | ХҮII жарны төмөр үхэр жил

Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Шинээр нэгэн цаг хугацаа үүсч байгаа бус бид сэтгэлдээ хуучин жил өнгөрч шинэ жил, шинэ сар гарч байна хэмээн цаг хугацааг зааглаж буй хэрэг.

Бурханы номыг даган сүслэгч, эс сүслэгч хэн боловч өнгөрөн одсон цаг хугацаанд буяны зөв сэтгэл хэдий чинээ үүсгэсэн, ном эрдэмд сонсох, судлах, бясалгах үйлийг хэр бүтээсэнээ санаж хэр чадлаар хийсэн буяндаа даган баясаарай.

Гарч буй жилдээ Бурхан багш Нагаржунай багш шавийн сургааль, Зонхов эцэг хүү гурав тэргүүтний номд сонсох санах бясалгах гурвыг ёсчилон үйлдэж Бурхан багшаас авхуулаад өөрийн ёзоор үндэсний багш хүртэлх дээдэс лам багш нарын таалал зохионгуйг бүтээнээ хэмээн зорилго талбих нь аньстай.
Шинэ сарын өлзий хутаг оршиг хэмээх бидний ерөөл нь өмнөх жилийн ном буяны үйлсдээ баясч, эргэн шинжилж, угтан гарч буй жилдээ буян номд хичээн, хүмүүний төрлийг хэрэг төгөлдөр өнгөрөөж , буянтай үйлийг заавал бүтээнэ хэмээн зоригдоорой.

#LUGAVJ
#Bodicast

Видео Дээрхийн Гэгээн ХIҮ Далай багшийн сар шинийн мэндчилгээ | ХҮII жарны төмөр үхэр жил канала LUGAVJ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 февраля 2021 г. 18:46:05
00:03:43
Яндекс.Метрика