Загрузка страницы

ЖАВШИ, АМИН ЗОЛИГ, ЧОЙЖОО ДҮГЖҮҮ

ЖАВШИ, АМИН ЗОЛИГ, ЧОЙЖОО ДҮГЖҮҮ ЗЭРЭГ ЗАСАЛЫН НОМ ХУРЖ БАЙНА.🙏🙏🙏
Бурхан багшийн аман гэгээнээр айлдсан дөрвөн их хариулага засал гүрмийн нэг нь Жавши юмаа.
Жавши хэмээх нь ДӨРВӨН ЗУУТ гэсэн утгатай үг юм. Аливаа барцад саад үүсгэгч, нисванисыг арвитгадаг 4 шуламын талаар бурханы номонд номлодог бөгөөд эдгээрийн 3 нь хүмүүний өөрийн дотоод сэтгэлд орших ба нэг нь гадна талаас нөлөөлдөг байна.
Уг дөрвөн шуламаас ирэх барцад саадыг хааж 100 шалсай ( амны идээ ), 100 зул, 100 суврага, 100 амин золиг зэргээр дайлж, өргөл өргөж тэдгээрийн амыг буцаан (хуурах) амирлуулах засал юм. Нүгэлийн нүдийг гурилаар хуурав гэдэг нь үүнийг хэлдэг бөгөөд элдэв барцад, зэтгэр, өр төлөөсийн эзэд тэргүүтэний амыг буцаах ажээ.
Ач тус нь санаанд багтамгүй бөгөөд дээд ад болох гараг эрхэсийн хорлол, дунд ад болох хүмүүн ба хүмүүн бусын хорлол, доод ад болох лус савдаг, нянгийн хорлол, хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган, цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис муу үйлийн үр нимгэрэх болой.🌸

#МБШТ_Гандантэгчэнлин_Хийдю2020-05-02

Видео ЖАВШИ, АМИН ЗОЛИГ, ЧОЙЖОО ДҮГЖҮҮ канала Nyigma Tsomo Khaliun
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 мая 2020 г. 17:49:27
01:52:55
Яндекс.Метрика