Загрузка страницы

Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал

"МОНГОЛЫН ИХ ХАТДЫН НУУЦ ТОВЧОО"

/The secret history of the Mongol Queens/

Зохиогч: Жак Уэтерфорд
Орчуулагч: А.Мөнгөнзул, С.Соёлжин
Төрөл: Түүхэн баримтат
Хуудасны тоо: 252
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ /см/: 24.5 x 17.5 x 1.8
ISBN: 99962-1-225-4

Агуулга: XIII зууны сүүл үед, чухам хэзээ гэдэг нь бүү мэд, хэн гэдэг нь ч бүү мэд нэг этгээд Монголын Нууц Товчооны улс төрийн хамгийн нарийн агуулга бүхий хэсгээс болхи гэгч нь урж хаяжээ. Энэ цензурдсан хэсэгт 1206 оны зун Монголын Эзэнт Гүрнийг нэгтгээд, дараагийн 150 жилд дэлхийг ноёрхох засаг төрийг эмхлэн байгуулахдаа Чингис Хааны хэлсэн үгийг бичсэн байв. Санамсаргүй алдаа гаргасан уу, эсвэл санаатай орхисон уу, урсан хэсгээс үлдсэн "Охин урагтаа соёрхол өгье" гэсэн ганц богино өгүүлбэрээс юу хасагдсаныг таамаглаж болохоор байдаг. Дэлхий даяар, түүхэнд нөлөө бүхий үе залгамжилсан хаадын эрх мэдлийн төлөө тэмцлийн хэлбэр нь тодорхой хэмжээгээр ижил боловч өөр хоорондоо хамгийн түрүүнд хувь хүний сул тал, хоолны дуршил, сексийн хандлага, шашин шүтлэг болон зан чанарын бусад нууцлаг өөрчлөлт зэргээр ялгардаг.
Харин нэгэнд нь ч Чингис Хааны өв залгамжлагч охидод оногдсонтой адил хувь заяа таараагүй юм. Аль ч хаанчлалын үед зарим нэг нь баатар гэгдэн нөгөө хэсэг нь муу нэрийг зүүж, ихэнх нь хоёуланг нь хослуулах нь бий. Рашид ад-Дины бичсэнээр "Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий". Гэвч тэдгээр домог өгүүллүүд алга болжээ. Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол алин болох нь мэдэгдэхгүй холилдсон, толгой эргүүлсэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна.
Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XYII зууны Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм. Үнэн түүхийг мартаж, орхиж эсвэл гээж болно. Гэхдээ бүр мөсөн хэзээ ч устгаж чадахгүй. Хүн гараараа үгсийг арилгаж, гар бичмэлүүдийг урж үгүй хийж, эсвэл нэрийг хусаж болно. Ийн бүдүүлэг авирлах нь баримт нотолгоог сүйтгэх боловч бодит үнэнийг өөрчлөх боломжгүй. Баримт бичгийн аль нэг хэсгийг урж хаясан ч, урагдсан, гээгдсэн зүйлийн дүрс, дүр зураг үлддэг. Салхи гарч дээр нь овоорсон элсийг хийсгэн арилгахыг хүлээн "ҮНЭН" хаа нэгтээ нуугдаж байдаг юм. Тэрхүү орхигдсон, мартагдсан гэж байгаа хатдын түүхийг эргэн харахыг хүсвэл "Монголын Их Хатдын Нууц Товчоо" тус болж чадна хэмээн найдаж байна.

Видео Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал канала Jwf Team
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 января 2014 г. 20:28:53
00:15:41
Другие видео канала
2.22 Эзэн Чингис хааны охид2.22 Эзэн Чингис хааны охидТүүхэн хэлхээ - Монгол хатадТүүхэн хэлхээ - Монгол хатадМОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 4,5,6 БҮЛЭГ MONGOLIAN SECRET HISTORY NUUTS TOVCHOO.wmvМОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 4,5,6 БҮЛЭГ MONGOLIAN SECRET HISTORY NUUTS TOVCHOO.wmvТүүхэн хэлхээ - Монголын эзэнт гүрний тоймТүүхэн хэлхээ - Монголын эзэнт гүрний тоймД. Өлзийбаатар - Tүүхийн ухааны доктор, Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэнД. Өлзийбаатар - Tүүхийн ухааны доктор, Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн2.23 Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан Монгол хаадууд2.23 Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан Монгол хаадуудЗохиолч Д.Намдаг - Хөгшин чоно ульсан нь(1-р хэсэг)Зохиолч Д.Намдаг - Хөгшин чоно ульсан нь(1-р хэсэг)Зөвлөлтийн дипломатчийн нууц тэмдэглэлээсЗөвлөлтийн дипломатчийн нууц тэмдэглэлээсМОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 1,2,3 БҮЛЭГ MONGOLIAN SECRET HISTORY NUUTS TOVCHOO.wmvМОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 1,2,3 БҮЛЭГ MONGOLIAN SECRET HISTORY NUUTS TOVCHOO.wmv2.25 Нанхиадын Мин улс ба Монгол улс2.25 Нанхиадын Мин улс ба Монгол улс2.2 Тэмүүжиний бага ба идэр нас2.2 Тэмүүжиний бага ба идэр насМанж Чин гүрнийг хагас зуун жил захирсан Цыси хатан / TUUH.MNМанж Чин гүрнийг хагас зуун жил захирсан Цыси хатан / TUUH.MNБ. Сарантуяа. Сорхугтани роман. 1-р бүлэг.Үргэлжлэлийг: mplus.mn. Сонсдог ном.Б. Сарантуяа. Сорхугтани роман. 1-р бүлэг.Үргэлжлэлийг: mplus.mn. Сонсдог ном.Богд хаан /Bogd Khaan/ "Shuudertsetseg Vlog"  "Монголын түүхэн хүмүүс" #1Богд хаан /Bogd Khaan/ "Shuudertsetseg Vlog" "Монголын түүхэн хүмүүс" #12.15 XIII зууны үеийн Европын улс орнуудын байрлал2.15 XIII зууны үеийн Европын улс орнуудын байрлалmongoliin ih hatadiin nuuts4mongoliin ih hatadiin nuuts4Mongoliin tuuh 2019 3 17 17zuunMongoliin tuuh 2019 3 17 17zuunМонгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа: АлунГоо эхийн түүхМонгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа: АлунГоо эхийн түүхХүний махан идэштэнг дарсан гэгдэх шилийн сайн эр "Хулгар Нацаг" / TUUH.MNХүний махан идэштэнг дарсан гэгдэх шилийн сайн эр "Хулгар Нацаг" / TUUH.MNДэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэйДэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй
Яндекс.Метрика