Загрузка страницы

Жанлавцогзол ма "Адистидийн дээдийг хайрлагч эх" судар Өндөр гэгээн ЗАНАБАЗАР

XII жарны улаан хулгана жилд Єндєр гэгээн Занабазар алдарт "Жанлав цогзол"-оо айлдсан.Айл гэр, улс эх орон, даян дэлхийд эрүүл энх сайн сайхан бүхэн дэлгэрэх, хүн, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, дайн дажингүй, муу үзэл бодолд автахгүй, эв тэй сайхан байх хотол чуулганыг дэлгэрүүлнэ.Ум сайн амгалан болтугай!
Өндөр гэгээн ЗАНАБАЗАР гэгээнтэний "Жанлавцогзол ма-Адистидийн дээдийг хайрлагч эх "

Адистидийн дээдийг хайрлагч ихэс багш нар болон
Авралын хурыг буулгагч амарлингуй ба догшин тэнгэрс
Барчид бүхнийг арилгагч дагинас чойжингуудад
Бишрэлээ өргөж бие хэл, сэтгэлээр мөргөн залбиръя
Ариун сэтгэлээр бэлдсэн тахилын чуулганыг
Агуу огторгуйд дүүрэн түгээн дэлгэрүүлж
Аль эртнээс хурсан нүгэл хэлэнцийг тэвчин
Аливаад дуурсагдах буяныг даган баясмуй
Асар дэлгэр номын хүрдийг эргүүлэн соёрхооч
Ачит тэр хүрд орчлонгийн эцэс хүртэл оршиг
Аяа үүгээр гийсэн буяныг алимад цогцсууд
Анхлан тавьсан бурхад дээдсийг ерөөл ёсоор
Амьтан бүхний ухааны гийгүүлэн тэтгэж
Ашид билгийн гэгээг гэрэлтүүлэхээр зорьтугай
Мунхаг цагийн их харанхуйгаар бүрхэгдэн энэлсэн
Муу заяаны туйлыг нигүүлсэнгүй сэтгэлээр авар
Үйл үрийн гаслант сэтгэлээр боловсорсон
Үнэнхүү зовлонгийн их түймрийг намжааж
Өш хонзонгийн зовлонт сэтгэлийг арилган
Өрөвч ухааны гайхамшигт цогцос дэлгэрэх болтугай
Хэзээ ч хуурамаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэнгүй сан минь болгоогтун, болгоогтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалахтүн, таалахтүн
Хэдий эртний тангарагаа бүү алмайдахтүн, алмайдахтүн
Ариун шашны нарны гэрэл арван зүгт дэлгэр
Амьтан бүхэнд амгалангийн цогийг батад дуурьсган
Алимад түйтгэрийг зогсоож, билгийн хутгийг
Асар түргэн дэлгэрүүлж хайрла
Дээд гурван эрдэнийн адистид хийгээд
Дээд номын урвалтгүй барилдалгааны хүч
Хүндлэн шүтэж сахисан бидний үйлсээр
Хүсэл бүхнийг сэтгэлчлэн бүтээх болтугай
Аврал бүгдийг хураасан ламын адистидээр
Ахуй үйлсийн доройтол бүхэн амирлаж
Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж
Хотол даяар жарган цэнгэхийн өлзий орштугай.

Видео Жанлавцогзол ма "Адистидийн дээдийг хайрлагч эх" судар Өндөр гэгээн ЗАНАБАЗАР канала Dagvasuren lkhagvabadrakh
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 февраля 2014 г. 11:43:52
00:02:58
Яндекс.Метрика