Загрузка страницы

Chuluunchimeg Ayalguu Hamgiin goy hair Чулуунчимэг Хамгийн гоё хайр

Эрхэм та бүхэндээ Б.#Аялгуу охинтойгоо хамтран дуулсан #ХАМГИЙН_ГОЁ_ХАЙР дууныхаа цоо #шинэхэн_клипийг өргөн барьж байна 💖👭😚
Энэ ертөнцийн хамгийн #гоё_хайр бол #эх_үрийн_хайр билээ⚘⚘⚘
Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж хүсч байна 👭💝🎶 Таалан болгооно уу...

ХАМГИЙН ГОЁ ХАЙР
Үг: Б.Болорцэрэн
Ая: Б.Мөнхжаргал
Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад барашгүй
Хамгийн нандин бэлэг

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Нарнаас ч том хайртай...

Видео Chuluunchimeg Ayalguu Hamgiin goy hair Чулуунчимэг Хамгийн гоё хайр канала Chuluunchimeg Enkhbold
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 января 2019 г. 10:59:17
00:03:28
Яндекс.Метрика