Загрузка страницы

TheDelkhii band - Uuhai

Ая. Г.Онон
Үг. Х.Лхагвасүрэн
Дэлхий хамтлаг
Уухай
Уяхан замбуутивийн нараа дуулдаг хүний үр шүү дээ
Уул усаа дээдлэн өссөн ухаан саруул монгол хүн шүү дээ
Уянгат морин хуурын эгшгэнд уярч торнисон хүний үр шүү дээ
Уудам сансарт аялаад ирсэн удам сударт монгол хүн шүү дээ
Дахилт Даяар олон монголчууд минь уухай уухай
Даян дэлхийг хайрлаж явъяа уухай уухай
Буман олон монголчууд минь уухай уухай
Буурал хорвоог хайрлаж явъяа уухай уухай
Энэ ертөнцийн жамыг эртнээс таньсан хүний үр шүү дээ
Эвтэй хүн бүтээдгийг эхэлж үзсэн монгол хүн шүү дээ
Эрхийг сурахаар бэрхийг сургадаг эрдэм оюунт хүний үр шүү дээ
Эрэлхэг дайчин түүхтэй эзэн Чингисийн монгол хүн шүү дээ
Дахилт
Орчлон дэлхийг мөнхөд ивээгч дээдийн гэрэл нь алтан наран шүү дээ
Олон түмэн хүмүүний оройн чимэг нь Чингис хаан шүү дээ
Дахилт
Богд Чингисийн билиг ухаан уухай уухай
Буман цэргийн сүрлэг түрлэг уухай уухай
Дахилт

Видео TheDelkhii band - Uuhai канала Delkhii band
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 февраля 2018 г. 18:39:46
00:04:25
Яндекс.Метрика