Загрузка страницы

Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЭЦЭГ ЭХЭЭС ӨВЛҮҮЛСЭН АВЬЯАСЫГ ГУНДААЧИХГҮЙ ЮМ САН ГЭЖ БОДДОГ

Цэл залуухан ч ардын дуу тууштай дуулж, залууст хүргэхэд анхаарч орчин үеийн хэв маягт оруулж, ардын дууны үүх түүхийг олон нийтэд сурталчилж яваа бүсгүй бол Б.Батцэцэглэн. Соёлын өвийн тээгч, түгээгч түүнийг ТЭР буландаа урьж цөөн хором ярилцлаа.

Урилгыг минь хүлээн авч, ярилцахаар ирсэнд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?

Намайг Батсайханы Батцэцэглэн гэдэг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин. Ардын, уртын дуу дуулдаг.

Нас залуу атлаа ардын, уртын дуу дуулдаг олонд танигдсан хүмүүс цөөхөн шүү дээ. Энэ чиглэлээр тууштай явахад амаргүй санагддаг?

Ер нь бол тийм. Ардын урлагаар уран бүтээлээ туурвиад, тууштай үнэнч явах, мэргэжлээ гаршуулах амаргүй. Уртын дууч болно гэдэг маш олон шалгуурыг давах шаардлагатай. Миний өссөн орчин намайг дуучин болоход нөлөөлсөн гэж боддог. Ардын, уртын дуугаар овоглохоос өмнө өөр олон төрлөөр дуулах сонголт байсан ч тэр болгоныг үгүйсгэж тууштай явсаар байна даа.

Таны хувьд ардын дуундаа дурласан, хайртай хүн шиг харагддаг. Жишээ нь ардын уламжлалт соёлыг судалж түүнийгээ олон нийтэд таниулах ажлыг хийдэг.

Ардын дуу болгон үүссэн домог, түүхтэй. Зохиолын дуу ч мөн адил. Гэхдээ зохиосон хүнийх нь нэрийг мэдэж байгаа учраас зохиолын дуу гэж нэрлэдэг. Ардын дуу ч мөн адил тухайн үедээ зохиогчтой байсан. Он цагийн уртад дууны зохиогч нь мартагдаж улмаар ардын дуу гэж нэрлэж буй. Ардын дууг миний үеийн болон залуус дүү нар маань сонсдог байгаасай гэж хүсдэг. Тиймээс дууныхаа хөгжмийг залуусын сонирхолтой ойртуулах гэж эрмэлздэг юм.

Марко Поло кинонд уртын дуу дуулсан, гаднын уран бүтээлчидтэй хэрхэн хамтарсан талаар?

2015 онд Марко Поло киноны хоёрдугаар бүлгийн нэгдүгээр ангид Хубилай хааны өргөө дэх найранд Монгол ардын уртын дуу “Зээргэнтийн шил” гэх дууг дуулсан. Энэ бол уран бүтээлчийн хувьд хамгийн олзуурхууштай зүйл болсон. Энэхүү үйл явдалд оролцсоноор дэлхийн хэмжээний уран бүтээл хэрхэн явагддаг, уран бүтээлчтэй хүмүүс яаж харьцдаг, би өөрөө тэдний өмнө ямар үүрэг хүлээх ёстой, түүнийхээ хариуд ямар хандалт авдаг гэдгийг харсан. Миний хувьд өөрийнхөө мэдлэгийг нэмэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон доо.

Таны “Солонго” дууны хувьд гитартай дуулсан нь шинэлэг болсон. Ардын дуу гитартай их сайхан хосолж байсан шүү. Ардын дууг заавал уламжлалт хөгжмийн зэмсэгтэй дуулах шаардлагагүй гэдгийг харуулсан?

“Солонго” бол үзэмчин ардын дуу. Гитарчин Даваасүрэн ахтайгаа хамтран уран бүтээлээ хийсэн. Энэ дуу бол шууд амьдаар дуулагдсан. Даваасүрэн ах маань энэ дууны аяыг сайн мэддэггүй байсан. Нэг өдөр ахын студид очоод би өөрөө санал тавьсан. Хоёр удаа аялж үзээд л бичүүлсэн юм. Миний дуунуудаас хамгийн богино хугацаанд бүтсэн дуу. Тийм ч учраас тухайн үеийн сэтгэл хөдлөл шингэсэн бүтээл гэж хэлмээр байна.

Дууны утгын хувьд хосуудын хайр сэтгэл, хүлээлтийг илэрхийлсэн мэт?

Ардын дуу бол тухайн үеийн нийгмийн амьдралыг тэг чигт нь харуулж чаддаг. Тэр үед гэрлэхээр шийдсэн хосууд найр хурим, гэр ахуйгаа бэлдэхдээ хүрээ рүү явдаг байж. Нэлээн хол замыг ачаа хөсөгтэй тэмээгээр туулна. Тиймээс багагүй хугацаа шаарддаг. Нөхрөө замд гарсны дараа догдлоод хүлээж буй эмэгтэйн тухай дуу. Жишээ нь “Хурдан яваад ирээсэй гэж хүсээд байна, хувиа нийлүүлж амьдарлаа зохиохыг яараад байна” гэсэн байдаг.

Ардын дуу дуулах техник гэж байдаг байх. Өнгө дээшээ доошоо салгах гэх мэт. Хэр баргийн хүн дуурайж чадахааргүй зүйл байдаг юм шиг?

Ёстой үнэн. Тэр техникийг эзэмшиж байж өөртөө болон хүнд маш ойлгомжтойгоор дуугаа хүргэх боломжтой гэж боддог. Ардын, уртын дуу дуулахад ерөнхийдөө төстэй. Гэвч ардын дуу бол амьсгаа амны хайрцаг зэрэг нь өөр өөр байдаг. Жишээлбэл дээр дурдсан Солонго дууг нэлээн наана авчирч дуулна гэх мэт. Дуу болгон дээр сайн ажиллаж байж тухайн дууны онцлогийг харуулна.

Видео Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЭЦЭГ ЭХЭЭС ӨВЛҮҮЛСЭН АВЬЯАСЫГ ГУНДААЧИХГҮЙ ЮМ САН ГЭЖ БОДДОГ канала Urug Mn
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 февраля 2021 г. 8:59:48
00:06:17
Другие видео канала
"Санах тусам" Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн уран бүтээлийн концерт, ярилцлага"Санах тусам" Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн уран бүтээлийн концерт, ярилцлагаBattsetseglen - Dunshaa go go /Hug Jim 21/Battsetseglen - Dunshaa go go /Hug Jim 21/Х.Бархүү, Б.Мягмарцэрэн - Ардын хөгжмийн гайхамшиг I 1-р шат I Дугаар 6 I Авьяаслаг Монголчууд 2015Х.Бархүү, Б.Мягмарцэрэн - Ардын хөгжмийн гайхамшиг I 1-р шат I Дугаар 6 I Авьяаслаг Монголчууд 2015Ардын Дууны Цоморлиг 2020Ардын Дууны Цоморлиг 2020Munkh-Erdene & Davaasuren - Namriin Dursamj (Chinzorig) | Мөнх-Эрдэнэ & Даваасүрэн - Намрын дурсамжMunkh-Erdene & Davaasuren - Namriin Dursamj (Chinzorig) | Мөнх-Эрдэнэ & Даваасүрэн - Намрын дурсамжХэн нь хэн бэ? - Хошин шогХэн нь хэн бэ? - Хошин шогCITY NIGHT - UBS телевизийн кинонд дуу оруулагч жүжигчидCITY NIGHT - UBS телевизийн кинонд дуу оруулагч жүжигчидТөмөрхуяг агсныг дурсахуйТөмөрхуяг агсныг дурсахуйUchirlasan duu Battsetseglen /UDBECH/Uchirlasan duu Battsetseglen /UDBECH/Батцэцэглэн Үлэмжийн чанар-Дохионы хэлмэрч Бямбадэлгэр Battsetseglen Ulemjiin chanarБатцэцэглэн Үлэмжийн чанар-Дохионы хэлмэрч Бямбадэлгэр Battsetseglen Ulemjiin chanarБ.Батцэцэглэн - Цэрэг эрийн гэргийн дууБ.Батцэцэглэн - Цэрэг эрийн гэргийн дууТөрийн соёрхолт яруу найрагч, зохиолч П.ПүрэвсүрэнТөрийн соёрхолт яруу найрагч, зохиолч П.ПүрэвсүрэнЗэвүүн яриа - Дуучин ХишигдалайЗэвүүн яриа - Дуучин ХишигдалайБИДНИЙ ЦАГААН САР 2021онБИДНИЙ ЦАГААН САР 2021онМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлооМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо#VtvMN #LiveConcertMN Battsetseglen - Уртын дуучин Батцэцэглэн#VtvMN #LiveConcertMN Battsetseglen - Уртын дуучин Батцэцэглэнtv25 "Хүүхэд асрагч" Дуучин С.Зоригтtv25 "Хүүхэд асрагч" Дуучин С.ЗоригтBattsetseglen Malchin busguiBattsetseglen Malchin busguiSalhin zeerd ytgach B JargalmaaSalhin zeerd ytgach B JargalmaaБ.БАТЦЭЦЭГЛЭН- "ШҮТЭЭН", "ЭЭНЭГШИН ЖАРГАЯ" хос цомгийн баяр /2019.03.02./Б.БАТЦЭЦЭГЛЭН- "ШҮТЭЭН", "ЭЭНЭГШИН ЖАРГАЯ" хос цомгийн баяр /2019.03.02./
Яндекс.Метрика