Загрузка страницы

Шүтээн

Мөнх тэнгэрийн хөх тамгатай
Мандах наран - Гал шүтээнтэй
Машдын үйл нь зүг зүгтээ цацарсан
Миний ардын заяа өөдөө жарганаа

Хан тэнгэрийн тод тамгатай
Хасын саран - Сүлдэн шүтээнтэй
Хойшдын үйл нь хол холдоо оршсон
Хүн ардын хишиг арвин дэлгэрнээ

Дахилт:
Домгийн эхэнд нэр нь дуурсагддаг
Дэлхийн дээвэр Монголын заяагаа
Дээдэс буурлын буян заяатайгаа
Даяар олноороо шүтэн жаргацгаая аа

Дээд тэнгэрийн сүлд тамгатай
Дэлхий газар - Уул усан шүтээнтэй
Дэвжих үйл нь дэм дэмэндээ эвлэлдсэн
Даяар ардын хийморь дээшээ бадарнаа

Буурлын мөрөөр сүр нь тодорсон
Бүрэн үлдэх Монголын заяагаа
Хаан Чингисийн цадиг сургаальтайгаа
Хамаг олноороо шүтэн жаргацгаая аа

Дахилт:
Домгийн эхэнд нэр нь дуурсагддаг
Дэлхийн дээвэр Монголын заяагаа
Дээдэс буурлын буян заяатайгаа
Даяар олноороо шүтэн жаргацгаая аа

Миний ардын заяа өөдөө дэлгэрнээ

Видео Шүтээн канала Modern Nostradamus TUMUR
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 ноября 2020 г. 19:00:31
00:04:34
Яндекс.Метрика